Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Дэлхийн хамгийн хүчирхэг сансрын хөлөг амжилттай хөөрлөө

Дэлхийн хамгийн хүчирхэг сансрын хөлөг амжилттай хөөрлөө
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 7
Дэлхийн шинжлэх ухааны түүхэнд байгаагүй хамгийн хүчирхэг “Falcon heavy”  сансрын хөлгийг SpaceX компани амжилттай хөөргөлөө. Нислэгийг АНУ-ын Флорида дахь НАСА-гийн салбар сансар судлалын төвөөс орон нутгийн цагаар 15:45 минутад хөөргөсөн аж. Хөлгийн сансарт гарах үйл явцыг компанийн албан ёсны хуудсаар шууд дамжуулсан бөгөөд гурван сая хүн үзэж, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Нисэгчээр компанийн өмнөх бүтээл  Стармэн нэртэй хиймэл хүн сууж яваа аж.
“Falcon heavy”-г 2011 оноос хойш хөгжүүлсэн бөгөөд хүн тээврийн “Falcon 9”-өөс санаа авч бүтээжээ. Хөлөг 70 орчим метр урттай, үндсэн хөдөлгүүрүүдээс гадна нэмэлтээр аварга хэмжээний гурван хурдасгагчтай аж.  Хөлгийг тойрог замд орох үеэр   хажуугийн  хоёр хурдасгуур нь салж, дэлхий дээр газардахаар төлөвлөсөн нь амжилттай болжээ. Харин хөлгийн хөдөлгүүрийн голд байрлах гурав дахь хурдасгуур Атлантын далай хавьцаа газардах ёстой байсан ч цагаасаа хоцорч, шууд дамжуулалтын үеэр гараагүй. Гурав дахь хурдасгуур бага зэргийн гэмтэлтэй газардсан тухай SpaceX компанийн үүсгэн байгуулагч, захирал Илон Маск хүлээн зөвшөөрчээ.
 Мөн хөлөгт түүний бүтээсэн 100 мянган ам.долларын үнэтэй машин байгаа бөгөөд сэтгүүлчид яагаад тийм үнэтэй эдийг сансарт гаргах болсныг асуухад “Бидний  бүтээсэн машиныг магадгүй мянган жилийн дараа харийнхан олоод хүн төрөлхтний бүтээсэн эд хэмээн гайхширч байвал сайхан шүү дээ”  хэмээн өгүүлжээ.
 Ийнхүү “Falcon heavy” нь 1970 онд Саран дээр газардсан Апполон хөлгийн дараах хамгийн хүчирхэг сансрын пуужин болоод байна.
 Хөлөг хөөрч буй шууд дамжуулалтын бичлэг:
Эх сурвалж: CNN
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн