Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтын талаарх маргааныг 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэхээр товложээ.Тодруулбал, 2021 оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын иргэний хувиар гаргасан гомдолд Цэц маргаан үүсгэсэн байна. Тэд гомдол гаргахдаа "Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн сайд “давхар дээл”-тэй байх заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн юм. Үүнээс гадна Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэсэн гомдлыг гаргасан. Шүүхийн тухай хуулийг баталсны дараа Ерөнхийлөгч асан Х.Баттулга Цэцэд хандаж байсан ч шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гомдлыг буцаан татаж байсан билээ.