Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Гаалийн дарга Б.Асралтыг чөлөөлж, оронд нь Р.Отгонжаргалыг томиллоо

Гаалийн дарга Б.Асралтыг чөлөөлж, оронд нь Р.Отгонжаргалыг томиллоо
Нийтэлсэн 2022 оны 12 сарын 9
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд нь ЦЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргалыг томилжээ.
Тодруулбал, ГЕГ-ын дарга Б.Асралт нь нүүрсний хулгайн хэрэгт хамааралтай гэгдэж байсан. Харин тэрээр мэдээлэл хийх үеэрээ "хүрз ч нүүрстэй холбоогүй" хэмээн тайлбарласан. Тэгвэл Б.Асралт нь өөрийгөө шалгуулъя гэж өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байна.
ГЕГ-ын даргаар томилогдож буй Р.Отгонжаргал гэж хэн бэ
Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нь 1975 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Хууль зүйн ухааны магистр, цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байна.
Ажилласан байдал
-1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч,
-1998-2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй  мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч
-2002-2012 онд Улсын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст  ахлах мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах мөрдөн байцаагч
- 2012-2014 онд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн дарга,
-2014-2015 онд ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга
-2015-2017 онд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын дарга
-2017 онд Мөрдөн байцаах албаны даргаар тус тус томилогдон ажилласан.
Одоо Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байна.
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн