Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Охин болон хараат компаниудын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа

www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 9 сарын 8
undefined
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны гишүүд, дэд захирлууд  энэ сарын 7-ны өдөр охин болон хараат компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. 
УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 66 хувийг, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 30 хувийг, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн 40 хувийг тус тус эзэмшиж байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Тавантолгой түлш” ХХК-ийг 100 хувь санхүүжүүлэн ажиллаж байна.
 
Уулзалтад “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Банзрагч, “Тавантолгой Түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэнгэр нар оролцож,  компанийнхаа хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөө,  хөрөнгө оруулалтын зарцуулалт, үйл ажиллагааны талаар тайлагнав.
 

 
Эдгээр охин болон хараат компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам, Тавантолгой дулааны цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 
 
Уулзалтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын зүгээс компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх, “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг тогтмол ирүүлж, харилцан уялдаатай хамтран ажиллахыг хараат болон охин компаниудын удирдлагуудад үүрэг болгов. 
 

 

www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн