Open iToim app
Эрүүл мэнд | 1 мин уншина

ЭМЯ: Хоногт 1063 хүнээс халдвар илэрсний 780 нь орон нутагт бүртгэгджээ

ЭМЯ: Хоногт 1063 хүнээс халдвар илэрсний 780 нь орон нутагт бүртгэгджээ
Нийтэлсэн 2021 оны 8 сарын 2
Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.08.02-ны 11.00 цагийн байдлаар  танилцууллаа. 
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 5221 хүнд шинжилгээ хийхэд 1063 хүнээс коронавирус илэрсэн байна. Нийт тохиолдлын 283 нь Улаанбаатарт, 780 нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсын батлагдсан тохиолдлын тоо 166210 боллоо.
Хоногт 1957 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 61-80 насны гурван хүн коронавирусийн халдвараар эндэж, нийт нас баралт 823 боллоо. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт 9694 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 6013, хүндэвтэр 2727, хүнд 791, маш хүнд 163 хүн байна. Гэртээ хөнгөн хэлбэрээр 10120 хүн гэртээ өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгааг ЭМЯ-аас мэдээллээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн