ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны хоёрдугаар сарын 24-ны байдлаар танилцууллаа.Тохиолдлын тооУлсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 497 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 257 нь нийслэлд, 240 нь орон нутагт бүртгэгджээ. Нас баралтХоногт хоёр хүн нас барж, нийт нас баралт 2091 болсон байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тооӨнөөдрийн байдлаар 3238 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 11310 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 894 нь хөнгөн, 2039 нь хүндэвтэр, 260 нь хүнд, 45 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 767 хүүхэд, 194 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.Вакцинжуулалт Нийт хүн амын 66.8 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан бол нэг сая гаруй хүн дархлаа сэргээх III тунд, 100 мянга гаруй хүн IV тундаа хамрагджээ. ЗөвлөмжЭМЯ-аас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөж байна.