Open iToim app
Нээлт | 3 мин уншина

iPhone 13 болон Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүдийн онцлог, давуу талууд

iPhone 13 болон Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүдийн онцлог, давуу талууд
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 9 сарын 15
Технологийн салбарын тэргүүлэгч  Apple компанийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээ урд шөнө боллоо. Тус компани iPhone ухаалаг гар утасны дараагийн загвар болох дөрвөн төрлийн "iPhone 13", есдүгээр үеийн iPad, тавдугаар үеийн iPad mini болон долдугаар үеийн Apple Wacth ухаалаг бугуйн цагийг танилцуулж, шинэ бүтээгдэхүүнүүдээ энэ сарын 20-ноос зах зээлд худалдаалж эхлэхээ зарлалаа. Ингээд Apple компанийн  шинэ бүтээгдэхүүнтэй танилцъя.
undefined
iPhone 13, iPhone 13 mini
iPhone 13 нь загварын хувьд өнгөрсөн жил зах зээлд танилцуулсан iPhone 12- той ижил бөгөөд дэвшилтэт камеруудыг диагональ байдлаар байрлуулсан байна. 12 мегапиксел бүхий өргөн болон хэт өргөн өнцгийн хос камер нь өмнөх загвараас 50 хувийн илүү нягтаршилтай, том мэдрэгчтэй болсон гэдгээрээ онцлог болжээ. Мөн камер дээр хийгдсэн нэг сайжруулалт нь хөдөлж буй объект дээр анхаарал төвлөрүүлэх, фокуслах шинэ горимыг хэрэглэгчдэд олгох юм.
iPhone 13-ын бүх төрлийн батерейны багтаамж сайжирсан бөгөөд төхөөрөмжийн хэмжээнээс хамааран өмнөх загвараас 1.5-2.5 цаг илүү удаан цэнэгээ барьдаг болжээ. iPhone 13 болон iPhone 13 mini загварын хувьд багтаамж 128GB-аас эхэлж байгаа нь өмнөх оны загваруудаас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. iPhone 13 ба iPhone 13 Mini загварууд таван өнгөний сонголттой бөгөөд шинээр ягаан өнгөний сонголт нэмэгджээ. 
Хэмжээний хувьд iPhone 13 mini 64 мм өргөн, 131.5 мм урт, 7.6 мм зузаан, 141 грам жинтэй, 5.4 инч "Super Retina XDR" дэлгэцтэй байх бол iPhone 13 загвар 71.5 мм өргөн, 164.7 мм урт, 7.6 мм зузаан, 174 грам жинтэй, 6.1 инч "Super Retina XDR" дэлгэцтэй аж. 
undefined
iPhone 13 Pro ба iPhone 13 Pro Max
iPhone 13 зургаан хос цөм бүхий шинэ A15 Bionic чипээр тоноглогдож, өмнөх загваруудаасаа батарейны багтааж илүү сайжирснаараа онцлог. Тухайлбал, бүрэн цэнэгээр iPhone 13 Pro-ийн батерейны ашиглалтын хугацаа 1.5 цаг, Pro Max 2.5 цагаар нэмэгдсэн болохыг Apple-ийн зүгээс онцлов. Харин хүчин чадлын хувьд iPhone 13 Pro болон iPhone 13 Pro Max нь нөгөө хоёр загвартай харьцуулахад секундэд 120Hz ачаалах чадвартай 5 хос цөм бүхий график картаар хүчээ нэмэгдүүлсэн. График карт болон батерейн хүчин чадал нэмэгдсэнээр өндөр хүчин чадал шаардсан видео тоглоом болон дүрс зэргийг ачаалахад асуудалгүй болжээ.  
Мөн  iPhone 13 Pro ба iPhone 13 Pro Max нь анх удаа 1TB санах багтаамжтай хувилбарыг хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. Улмаар камерын дэвшил болон нэмэлт горимууд, том санах ойн багтаамжтай хослон дүрс бичлэгийг илүү мэргэжлийн түвшинд, үр бүтээмжтэй байдлаар авах боломжийг бүрдүүлж өгчээ.
Хэмжээний хувьд iPhone 13 Pro 71.5 мм өргөн, 146.7 мм урт, 7.65 мм зузаан, 204 грам жинтэй, 6.1 инч "Pro Motion" бүхий "Super Retina XDR" дэлгэцтэй байх бол iPhone 13 Pro Max загвар 78.1 мм өргөн, 160.8 мм урт, 7.65 мм зузаан, 240 грам жинтэй, 6.7 инч "Pro Motion" бүхий "Super Retina XDR" дэлгэцтэй байх юм. Дөрвөн төрлийн шинэ iPhone 13 нь бүгд зургаан метрийн гүнд 30 минут усны даралт даах хэмжээний усны хамгаалалттай. 
Шинэ загварын iPhone 13 Mini нь $729,  iPhone 13 нь $829, iPhone 13 Pro нь $999, Pro Max нь $1099-аас эхэлж байгаа нь өмнөх загвартай ижил үнэтэй бөгөөд есдүгээр сарын 17-ноос захиалга эхэлж, есдүгээр сарын 24-нөөс худалдаанд гарна гэж Apple компани мэдэгдэв.
Apple Watch Series 7
undefined
undefined
Шинэ Apple Watch Series 7-ын хувьд өмнөх загваруудаас дэлгэцийн хэмжээ тэлсэн бөгөөд цагны шилний бат бөх байдал эрс сайжирчээ. Дэлгэцийн хэмжээ 41 ба 45 мм-тэй гарч байгаа нь өмнөх бүх загваруудаас хамгийн томд тооцогдож байна. Гол шинэчлэлийн хувьд ухаалаг цаг нь Apple TV-ын фитнесс горимтой шууд  холбогддог болсон бөгөөд цагнаасаа чат бичих боломжтой болжээ.
 Apple Watch Series 7 нь таван өнгөний сонголттой бөгөөд $399-ын үнэтэй худалдаанд гарах юм.
undefined
 iPad болон iPad Mini
Apple компани есдүгээр үеийн iPad, тавдугаар үеийн iPad Mini загварыг танилцуулсан. Шинэ iPad нь А13 Bionic чипээр тоноглогдож, 12MP-ийн өргөн өнцгийн урд камертай болсон нь хамгийн шинэлэг өөрчлөлт болжээ. Хамгийн багадаа 64GB багтаамжтайгаар есдүгээр сарын 24-нөөс $329-ын үнээр худалдаанд гарна.
Apple мөн 8.3 инчийн жижиг дэлгэцтэй шинэ iPad Mini загварыг танилцуулсан. Энэ нь iPhone 12 шиг илүү загварлаг дизайнтай бөгөөд илүү хурдтай чип, 12 мегапикселийн камер, үүрэн холбооны 5G сүлжээ дэмждэг, стерео чанга яригчтай байдлаар танилцуулагдлаа. iPad Mini есдүгээр сарын 24-нд $499-ын үнээр худалдаанд гарах юм.
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн