Open iToim app
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 16
Дээр дурдсанчлан “Нью Эйж” чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд  утга зохиол судлаачид түүний бүтээлүүдийг сүнслэг, уншигчдын зүрх сэтгэлд нөлөөлж чаддаг хэмээн тодорхойлдог. Ихэнх бүтээлийн гол дүр нь тогтворгүй сэтгэл санааны байдалтай залуу хүнээр дүрслэгддэг учир яг тийм асуудалтай тулгарч буй залуу уншигчдын сэтгэлийг хөглөдгөөрөө онцлог юм. Бичиглэлийн хэллэг нь бардам, хурц өнгө аяс ихээр агуулсан байдаг бөгөөд нэгэн ярилцлагадаа уншигчид бичиж байхдаа миний мэдэрсэн тэр мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсдэг хэмээж байв.  Мөн түүний уран бүтээлийн хамгийн гол зорилго нь залуу үеийнхэнд амьдралыг таниулж, шинэ санаа, амьдралыг өөрөөр харахад нь оршдог бөгөөд Алхимич зохиолыг олон судлаачид Библийн өгнө аястай буюу  хоньчин хүүгийн түүхийг сүнслэг, биширч, үнэмшмээр өгүүлсэн хэмээн сайшаадаг. Түүнчлэн олон хүмүүс түүнийг хувь хүний сэтгэл санааг өргөх, хөдөлгөх увдистай хэмээн тодорхойлдог. Мөн тэрээр хайр  дурлалын тухай онцгой, зарим талаараа хуучирсан үзэлтэй бөгөөд мөнхийн гэгээн хайр XX зуунд ч оршин байдаг болохыг хэд хэдэн бүтээлээ өгүүлж байв.
Пауло мөн өөр нэгэн ярилцлагадаа өөрийнхөө махан бие үгүй болсон ч өөрийнх нь уран бүтээлүүд уншигчдын зүрхэнд үүр үлдэж, нөлөөлөхийг хүсдэг, үүний төлөө л уран бүтээл туурвидаг хэмээн өгүүлж байжээ.
Тэрээр энэ жил 71 нас хүрч буй бөгөөд 38 настайгаасаа хойш 40 гаруй бүтээл туурвин хэвлүүлжээ.
Санал болгох нь : Пауло Коельогийн сор  бүтээлүүд
Энэ цагийн хамгийн агуу зохиолчдын нэгээр  зүй ёсоор нэрлэгдээд буй  Пауло Коельог энэ долоо хоногийн Дэлхийг өөрчлөгч  эрхмүүд цувралаараа онцолж байна. Тэрээр өөрийн амьдарч буй энэ цэг үедээ олон шилдэг уран бүтээл туурвиж, өөрийн бүтээлээ дэлхий даяар 35 сая хувь борлуулж, 80 гаруй улсын хэлээр хөрвүүлэн гаргасан. Пауло Коельог нь утга зохиолын түүхэн дэх хамгийн азтай, адармаатай амьдралтай  зохиолч юм.
Товч намтар
Тэрээр 1947 оны наймдугаар сарын 24-нд Бразилын Рио Де Жанейро хотод энгийн гэр бүлд мэндэлжээ. Залуу хүү 14 нас хүрэхдээ л зохиолч болох мөрөөдлөө олсон бөгөөд энэхүү хүсэл нь эцэг эхтэйгээ зөрчилдөх гол шалтгаан болж байв. Пауло нэг удаагийн ярилцлагадаа “Эцэг эх маань миний зохиолч болох хүслийг хүчтэй эсэргүүцэж, би тэр үед үнэхээр байдгаа барсансан. Намайг бүр гурван ч удаа сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэх нэрийдлээр  хорьж ч байлаа. Яг энэ дурсамжаасаа сэдэвлэн “Вироника Үхэхээр шийдсэн”  туужаа бичсэн”  хэмээн өгүүлж байв.
Эцэг эхийнхээ хүчтэй эсэргүүцлээс болж тэрээр 20 настайдаа мөрөөдөлдөө бууж өгөн хуулийн сургуульд элсэн суралцсан ч эхний жилдээ л сургуулиа хаяж, хиппи бүлгэмд элсэн, Өмнөд, Хойд Америк, Европоор хэрэн тэнүүчлэн, хар тамхи ч хэрэглэж амьдралынхаа арван жилийг алдсан аж. Ингэж явахдаа улс төрийг агуулгатай хорлон сүйтгэхэд уриалсан дуу зохиосон хэргээр гурван ч удаа шоронд сууж явсан юм.
Ийнхүү тэрээр1985 оноос хойш буюу 38 настайдаа амьдарлаа өөрчлөхөөр шийдэн, хорт зуршлаа хаяж, сүсэг бишрэлээ ч олсон бөгөөд хоёрхон жилийн дараа өөрийн бүх насаараа мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлж “Бадарчин” хэмээх эхний номоо гаргаж байв. Үүнээс ердөө нэг жилийн дараа түүний уран бүтээлийн оргил үе эхэлж, дэлхийн сая сая залуусыг мөрөөдөл рүү  хөтөлсөн “Алхимич” бүтээл төрөн гарсан аж.
Тэр цагаас хойш түүний алдар нэр Латин Америкаас халин гарч, дэлхий даяарх утга зохиолын “Нью Эйж” хэлбэрээр бичдэг уран бүтээлчдийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгдэх болсон билээ. Одоогоор тэрээр хоёр жил тутам нэг бүтээл туурвих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч билээ. Түүний фэйсбүүк хаяг л гэхэд 29  сая дагагчтай билээ.
Пауло Коельогийн уран бүтээлийн онцлог
undefined
Дээр дурдсанчлан “Нью Эйж” чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд  утга зохиол судлаачид түүний бүтээлүүдийг сүнслэг, уншигчдын зүрх сэтгэлд нөлөөлж чаддаг хэмээн тодорхойлдог. Ихэнх бүтээлийн гол дүр нь тогтворгүй сэтгэл санааны байдалтай залуу хүнээр дүрслэгддэг учир яг тийм асуудалтай тулгарч буй залуу уншигчдын сэтгэлийг хөглөдгөөрөө онцлог юм. Бичиглэлийн хэллэг нь бардам, хурц өнгө аяс ихээр агуулсан байдаг бөгөөд нэгэн ярилцлагадаа уншигчид бичиж байхдаа миний мэдэрсэн тэр мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсдэг хэмээж байв.  Мөн түүний уран бүтээлийн хамгийн гол зорилго нь залуу үеийнхэнд амьдралыг таниулж, шинэ санаа, амьдралыг өөрөөр харахад нь оршдог бөгөөд Алхимич зохиолыг олон судлаачид Библийн өгнө аястай буюу  хоньчин хүүгийн түүхийг сүнслэг, биширч, үнэмшмээр өгүүлсэн хэмээн сайшаадаг. Түүнчлэн олон хүмүүс түүнийг хувь хүний сэтгэл санааг өргөх, хөдөлгөх увдистай хэмээн тодорхойлдог. Мөн тэрээр хайр  дурлалын тухай онцгой, зарим талаараа хуучирсан үзэлтэй бөгөөд мөнхийн гэгээн хайр XX зуунд ч оршин байдаг болохыг хэд хэдэн бүтээлээ өгүүлж байв.
Пауло мөн өөр нэгэн ярилцлагадаа өөрийнхөө махан бие үгүй болсон ч өөрийнх нь уран бүтээлүүд уншигчдын зүрхэнд үүр үлдэж, нөлөөлөхийг хүсдэг, үүний төлөө л уран бүтээл туурвидаг хэмээн өгүүлж байжээ.
Тэрээр энэ жил 71 нас хүрч буй бөгөөд 38 настайгаасаа хойш 40 гаруй бүтээл туурвин хэвлүүлжээ.
Санал болгох нь : Пауло Коельогийн сор  бүтээлүүд
1.Алхимич “The Alchemist”
Түүний уран бүтээлийн оргил гэж хэлж болохуйц тус бүтээл нь дэлхийн олон мянган залууст мөрөөдлөө биелүүлэх, түүнийхээ төлөө тэмцэх урам зориг хайрладаг билээ.
Зохиолын агуулгын хувьд Залуу хүү Сантьяго өөрийн хосгүй сайхан эрдэнэ болж буй хачирхалтай зүүдний улмаас  Африк тивийн баруун хойд өнцгөөс Египетийг зорьж Сахарын элсэн цөлийг гатлан явахдаа хүн аливаа зүйлийг хүсэх юм бол хүслээ гүйцэлдүүлэхэд нь орчлон ертөнц тэр чигээрээ түүнд тусалдгийг ойлгож авна.
2. Мактуб “Maktub”
Мактуб нь түүний уран бүтээл туурвилын дунд үед буюу 1994 онд хэвлэгдсэн  мэргэн ухааны түүх, эртний уран бүтээлийн эрдэнэсийн сангийн түүхийг орчин үеийн сэтгэлгээний өнцгөөс гарган харуулсан богино өгүүллэг, эссэ бүтээлийн түүвэр зохиол юм.
3.Арван нэгэн минут “Eleven Minutes”
Түүний шинэ үеийн оргил бүтээлийн нэг  бөгөөд залуу бүсгүйн олон хүний нүдээр харахад шүүмжлэлтэй боловч, ухрах араггүй амьдрал, хайр дурлалын  түүхийг өгүүлдэг. Пауло энэ бүтээлээрээ хайр дурлал, бэлгийн амьдралын ариун нандин харилцааны тухай, өгүүлэхийг хичээжээ.
4.Вероника үхэхээр шийдсэн нь “Veronika decides to die”
Дээр дурдсанчлан өөрийнхөө туршлагад тулгуурлан зохиосон бөгөөд номондоо захиагаар харилцагч, өгүүлэгчийн үүргийг өөрөө гүйцэтгэдэг.
Зохиолын агуулгад дөнгөж 24 настай, залуухан, царайлаг бүсгүй нэг л өглөө босоод энэ ертөнцөд амьдрах утга учир үгүйг ойлгож, амиа егүүтгэхээр шийдэж , их хэмжээний нойрсуулах эм ууж орхино. Маргааш өглөө нь сэрэхгүй байхаар бүх юмыг төлөвлөсөн байсан ч түүний хүслээр болохгүй бөгөөд хотынхоо захад байрлах хамгийн аймшигтай сэтгэцийн эмнэлэгт хүргэгдсэн байхаар үйл явдал өрнөдөг.
5.Брида “Brida”
Далд ертөнц, мэдлэгт дурлагч залуу бүсгүй мөрөөдлөө биелүүлэхээр өөрийн аялалаа эхлүүлнэ. Аяллын туршид тэрээр өөрийн хайж байсан мөн хэзээ ч уулзахыг хүсээгүй зүйлстэйгээ нүүр тулан дэлхий ертөнцийг танин мэдсээр байх болно.
Пауло Коельогийн хэлсэн, уран бүтээлээрээ өгүүлсэн эшлэлүүдээс
undefined
-Хэрвээ чи ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсэх юм бол, тэр зүйлээ гартаа авахад бүх дэлхий туслах болно.
-Хүсэл мөрөөдөлд хүрэх замыг боломжгүй болгодог цорын ганц зүйл бол “Алдахаас айх айдас” юм.
-Толь л юмыг төгс төгөлдрөөр тусгадаг. Тэд алддаггүй. Яагаад гэвэл тэр боддоггүй.
-Хэрвээ хүн хайр сэтгэлд умбавал юм илүү утга учиртайгаар мэдрэгддэг.
-Эр хүний ам руу орж байгаа дарс ад чөтгөр биш, түүний амнаас гарч байгаа нь ад чөтгөр.
-Би өөрийн өнгөрсөн болон ирээдүйд санаа зовдоггүй.  Хэрвээ чи үргэлж одоо цагт юу байгаадаа анхаарч чадах юм бол аз жаргалтай нэгэн болох болно.
-Үг, өгүүлбэрээр илэрхийлэхээс өмнө бүтээл бүр маань  миний сэтгэл зүрхэнд зурагдсан байдаг.
-Гоо үзэсгэлэнгийн тухай ойлголт үргэлж загвар, будаг шунх, гял цал зүйлсээр тодорхойлогддог өнгөц мэдрэмж гэдэг бол буруу ойлголт. Бидний гоо сайхныг  үйл хөдлөл, бодол санаа, хайр сэтгэлээрээ гүн гүнзгий бий болгох ёстой.
-Чи хэн нэгнийг хайрласан л бол хайрласан. Үүнд ямар ч шалтгаан хэрэггүй.
Эх сурвалж: biography.com, paulocoelhoblog.com
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн