Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Н.Орхон: ‘Азарганы ноцолдоон’ зурагны ориг нь алга болсон. Дараа нь хэн хуулбарласныг би нүдээрээ харсан

Н.Орхон: ‘Азарганы ноцолдоон’ зурагны ориг нь алга болсон. Дараа нь хэн хуулбарласныг би нүдээрээ харсан
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 19
Монголын Уран зургийн галерейн их танхимын хойморт залрах алдарт “Азарганы ноцолдоон” зураг хуурамч уу.
Ардын зураач, Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Очирын Цэвэгжав энэхүү бүтээлээ хөдөлгөөн бүрийг нь сайн гаргаж өгөхийн тулд 15 жил бодож 1958 онд туурвиж Монголын сор болсон уран зургуудыг нэгээр нэмж байсан түүхтэй.  Гэвч нэр зураачийн “Азарганы ноцолдоон” зургийн эх хувь алга болж хуулбар нь өнөөдөр Монголын Уран зургийн галерейд хадгалагдаж байгаа талаар нэрт зураач О.Цэвэгжавын гарын шавь зураач Н.Орхон мэдэгдлээ.
 
undefined
Тэрээр “Дүрслэх урлагийн ориг бүтээл гэдэг бол алтнаас илүү хатуу баталгаатай байдаг. Гэвч энэ үнэт зүйлдээ манай төр засаг хэрхэн хандаж байгааг харахад миний сэтгэл өвддөг. Олон сайхан сор болсон бүтээл хулгайд алдагдаж байна. Миний багш Ардын зураач, Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Очирын Цэвэгжавын “Азарганы ноцолдоон” гэдэг аугаа зургийн эх хувь нь алга болж хуулбар нь байж байна.  Эх хувь хаана байгааг бид мэдэхгүй. Гэхдээ энэ зургийг хэдэн онд, хэн гэдэг хүн хуулж байсныг би нүдээрээ харж байсан. Хамгийн гол нь зургийн өнгө, хөдөлгөөнийг  хараад л зураач хүн ориг биш гэдгийг мэдэх боломжтой. Жинхэнэ ориг зураг нь хөдөлж байдаг, салхи татуулж байдаг, өнгө цэвэр харагддаг гэвч одоо өлгөөтэй байгаа “Азарганы ноцолдоон”  зургийг харахаар өмнөх ориг зургаасаа маш бохир харагддаг. Хэчнээн сайн хуулбарласан ч яаж ориг зургаа гүйцхэв дээ. Ер нь ориг гэж нэрлэгдээд байгаа гол зургууд маш эгзэгтэй харагддаг. Төрийн шагналт, ардын зураач Г.Одонгийн "Ажлын дараа" гэх уран зураг ч ориг биш харагдаад байгаа” гэв.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн