Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

Транспаренси интернэшл: Монголын АТГ-ын бие даасан байдал алдагдах аюултай байна

Транспаренси интернэшл: Монголын АТГ-ын бие даасан байдал алдагдах аюултай байна
Нийтэлсэн 2018 оны 4 сарын 27
Берлинд төвтэй “Транспаренси интернэшл” олон улсын авлигатай тэмцэх газраас Монгол Улсын АТГ-ын  үйл ажиллагааг аюултай байдал байна гэж үзжээ. Албан ёсны мэдэгдэл гаргасныг орчуулан хүргэе.
-Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын тэргүүнийг солих санал гаргасныг эсэргүүцэж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийг авлигатай тэмцэх газрыг хяналтын хэрэгсэл болгон ашиглан, үйл ажиллагаанд нь оролцохоо зогсоохыг хүсэж байна.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар нь 2007 онд байгуулагдсан бөгөөд тус улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу авлигын хэргийг мөрдөн шалгаж, илрүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч тус агентлагийн засаглал нь Засгийн газрын  нөлөөлөлд багтсан, төрийн албан хаагчдаас бүрддэг учир улсын хэмжээнд авлигын индекс огт буурахгүй буюу үр дүнгүй ажилласаар иржээ.
Транспаренси интернэшлийн гүйцэтгэх захирал Делиа Феррейра Рубио “Монгол Улсын авлигын индекс жил бүр өсөж байгаа нь авлигатай тэмцэх хүчин чармайлтыг бэхжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Мөн АТГ-ын удирдлагын албан тушаалыг Ерөнхийлөгч, Засгийн газрын нөлөөтэй сонгох нь авлигын индексийг бууруулах боломжийг улам л багасгана”  гэв.
Монгол Улсын хууль тогтоомжид “Авлигатай тэмцэх байгууллагын даргын албан тушаалд томилогдох иргэнийг зургаан жилийн хугацаатай хашна” гэсэн заалттай ч 2007 оноос хойш нэг ч дарга үүрэгт хугацаагаа дуустал алба хашсан тохиолдол байхгүй.
Монголын АТГ-т бие даасан байдал хэрэгтэй
Авлигатай тэмцэх байгууллага нь санхүү болоод удирдлагын хувьд бие даасан байдалтай байх тусмаа үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, авлигын хэмжээг бууруулж, тэмцэх  таатай боломж бүрддэг. Хэдий хууль тогтоох байгууллага түүний дотор шүүх засаглалын дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулах ч үйл ажиллагааг бүрэн төгс явуулахад  бие даасан байдал хамгийн чухал. Авлигатай тэмцэх бие даасан байдлаа хангаж чадвал нь засгийн газар доторх болон гадаад орчин дахь авлигын хэмжээг бууруулж, хяналттай байж чадна.
Монгол Улсын АТГ-ын ажлын үнэлгээ
Транспэрэнси Интернэшнлээс хоёрдугаар сард гаргасан Дэлхийн авлигын индексийн жагсаалтад Монгол Улс 180 орноос 103 дугаарт  жагссан бөгөөд авлигын хамгийн бага хэмжээг 100 оноо хэмээн үнэлэхэд 36 буюу хамгийн муу ангилалд багтаж буй нь Монгол Улсын авлигын хэмжээ, тархалт болон АТГ-ын үйл ажиллагаа ямар төвшинд байгааг харуулж байна.
Индексийг бизнесийн судалгаа шинжилгээний чиглэлээр мэргэшсэн бие даасан институтээс 13 судалгааны эх аван, үнэлгээ хийн гаргадаг бөгөөд. Монгол Улсын оноо нь мэдээллийн 9 эх үүсвэрээс нэгтгэн үнэлсэн юм.
Монгол Улсад авлигыг таслан зогсоохын тулд Авлигатай тэмцэх тухай хууль, бодлогыг бэхжүүлж, авлигачдыг шийтгэх, АТГ болон хууль хяналтын байгууллагууд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх чадавхыг сайжруулж, авлигатай тэмцэгч сайн дурынхан болоод байгууллагуудтай хамтран ажиллан хяналтыг нэмэгдүүлж, алба гүйцэтгэгчдийн бие даасан байдлыг хангах хэрэгтэй.
Эх сурвалж: transparency.org
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн