Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа. Тэгвэл НИТХ-ын ээлжит XXI хуралдааныг энэ сарын 28-нд 09.00 цагт хуралдуулахаар товлосон. Уг хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг шинээр сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.