Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Улстөрчдийн эерэг рейтингийг Л.Оюун-Эрдэнэ, сөрөг рейтингийг У.Хүрэлсүх тэргүүлжээ

Улстөрчдийн эерэг рейтингийг Л.Оюун-Эрдэнэ, сөрөг рейтингийг У.Хүрэлсүх тэргүүлжээ
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 11
Судалгааны МЭК байгууллагаас 2023 оны нэгдүгээр сарын улс төрийн барометрийг танилцууллаа. Судалгаанд Улаанбаатар хотод амьдардаг сонгуулийн насны 1200 иргэнийг хамруулсан бөгөөд нэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар утсаар холбогдон авснаа тодотгожээ. Судалгаа авсан цаг үе нь улс төрийн үйл явдал эрчимжиж, нүүрстэй холбоотой авлига албан тушаалын хэрэгт улстөрчид нэр холбогдоод буй үетэй давхцаж байгаа юм. 
Судалгаанд оролцсон иргэдээс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар буюу Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд хэр сэтгэл ханамжтай байгааг хандан судалжээ. Ингэхэд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд өгөх үнэлгээ өмнөх сараас буурсан бөгөөд нүүрсний асуудалд бүгдийг нь буруутгасан өнгө аяс илэрхийлсэн байна. Харин зарим иргэн Засгийн газар нийгэмд нүүрсний асуудлыг дэлгэж, нүүрсний "мафи"-тай тэмцэж байгаа нь зөв гэдгээ илэрхийлсэн нь Ерөнхий сайдын үнэлгээ өсөхөд нөлөөлжээ. 
undefined
undefined
undefined
undefined
Түүврийн хамгийн сонирхолтой хэсэг нь “Үйл ажиллагаа нь таалагддаг ба таалагддаггүй улстөрчдийн рейтингийн жагсаалт” юм. Энэ нь энгийнээр улстөрчдийн эерэг болон сөрөг буюу анти рейтингийн эрэмбэ юм. 
Судалгаанаас харвал, "Үйл ажиллагаа нь таалагддаг" улстөрчдийн рейтингийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, харин "Үйл ажиллагаа нь таалагддаггүй" жагсаалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлсэн байна. Задалж харвал, нийт судалгаанд оролцогчдын 23 хувь нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаа таалагддаг гэсэн бол 13 хувь таалагддагүй гэж хариулжээ.
Нөгөө талд нийт судалгаанд оролцогчдын 20 хувь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагаа таалагддаг гэсэн бол 24 хувь таалагддаггүй гэж хариулсан байгаа юм. Өмнөх онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эерэг рейтинг 27 хувиас буугаагүй, сөрөг рейтинг 20 хувьд хүрдэггүй байжээ. Харин арванхоёрдугаар сард өрнөсөн нүүрсний хулгай болон хууль хяналт, шүүхий байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор Ерөнхийлөгчийн сөрөг рейтинг өссөн харагдаж байна. Мөн иргэд "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амласандаа хүрэхгүй байна, ажлаа хийж чадахгүй байна" гэсэн хариултыг хамгийн их хэлжээ. 
Мөн  УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчөөр иргэд нэрлэжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард түүний гэр бүлтэй холбоотой асуудал нийгмийн сүлжээнд тавигдсан. Энэхүү үйл явдлууд нь түүний сөрөг рейтинг өсөхөд нөлөөлсөн бололтой.
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн