Open iToim app
Парламент | 2 мин уншина

Х.Нямбаатар: Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө татна

Х.Нямбаатар: Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө татна
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 31
Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн төслийг дагалдуулан Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д оруулж ирсэн.
Прокурорын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд  "Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийн "прокурорын" гэснийг "Монгол Улсын иргэнийг" гэж өөрчилсүгэй" гэжээ.
Одоо мөрдөгдөж буй Прокурорын тухай хуулийн 45.4 дэх хэсэгт "Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно" гэж заасан юм. Энэхүү өөрчлөлтөөр "прокурор" гэснийг "иргэн" болгосноор улстөрчдийг Ерөнхий прокуророор томилох боломж бүрдлээ гэх хардлагыг олон нийтэд төрүүлж, нэлээд маргаан дагуулаад байгаа юм. 
Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл олон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд Прокурорын хуульд оруулж байгаа өөрчлөлтийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг тайлбар хүссэн юм. Тэрээр асуултад хариулахдаа, Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг татаж авахаа мэдэгдсэн. УИХ-ын Дэгийн тухай хуульд заасны дагуу дагалдуулан өргөн барьсан хуулиас Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг татан авах хүсэлтээ бичгээр УИХ-д мэдэгдэнэ, харин бусад хуулийн өөрчлөлтүүдээ хэлэлцээд явах зүйтэй гэдгээ илэрхийллээ. 
Мөн тэрээр прокурорын байгууллагад “салхи оруулах” хуулийн төслийг Ерөнхийлөгч шаардсан учраас эгүүлэн татлаа гэдгий тодотгосон юм.
Ингээд Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Энэ хугацаанд дагалдах хуулиа татах авах процесс явагдах юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн