Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Гүржийн нийслэл Тбилис хотноо болсон олимпын эрхийн оноо олгох “Их дуулга”-д амжилттай оролцож, хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 80 улсаас гуравдугаар байр эзэллээ.
Тбилисийн Гранд Сламын сүүлийн өдөр манай улсаас гурван бөх хүч үзэхэд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана хүрэл медаль хүртлээ. Г.Алтанбагана хэсэгтээ Лихтенштейн, Унгар, Казахстаны жүдочдыг ялаад хагас шигшээд Италийн Ноколас Мунгайд ялагдсан ч хүрэл медалийн төлөө Узбекистаны Шермухаммад Жандреевийг хөмрөх мэхээр “иппон” буулгаж, Их дуулга ангиллаас ээлжит медалиа гардлаа. Ингэснээр тэрбээр чансаагаа 500 оноогоор ахиулж, олимпын чансаагаа нэгээр ахиулах боломжтой болж байна.
Тбилисийн Гранд Сламд үзүүлсэн амжилтууд:
-48 кг: М.Уранцэцэг алтан медаль
-66 кг: Г.Хэрлэн хүрэл медаль
-73 кг: Ц.Цогтбаатар алтан медаль
-90 кг: Г.Алтанбагана хүрэл медаль