Open iToim app
Улс төр | 2 мин уншина

С.Эрдэнэ: Парламентыг тараах санаачлага гаргавал АН-ын гишүүд УИХ-аас татгалзахад бэлэн

С.Эрдэнэ: Парламентыг тараах санаачлага гаргавал АН-ын гишүүд УИХ-аас татгалзахад бэлэн
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 31
АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын удирдлагууд Засгийн газрын 100 хоногийн тайлан болоод хоёрдугаар сарын 1-нд хийх тайван жагсаалын талаар мэдээлэл хийлээ. 
АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн үйл ажиллагаагаа сүртэй тэмдэглэсэн. Энэ 100 хоногт хийсэн гэгдэх 30 чухал ажилд дүгнэлт хийсэн. Үүнээс 70-80 хувь нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийж эхэлсэн ажлуудлыг оруулсан байна. Тухайлбал, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг ирүүлснийг 30 чухал ажилдаа оруулсан байгаа юм. Уг хэргийг илрүүлж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудал нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын асуудал биш. Энэ нь Монголын хууль хяналтын байгууллагын хийх ажил юм. Энэ асуудал өмнөх Засгийн газраас үед яригдаж, хариуцлага тооцсон. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хууль зүйн сайд Ц.Нямдорж уг хэргийн захиалагчдийг зарлана гээд100 хонож байна. Уг нь хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн учир начирийг хамгийн их мэдэх хүн. Гэсэн ч 100 хоноход захиалагчийг зарлаагүй байна. Сүржин мэдэгдэл хийж даржин гүйцэтгэдэг байдлаа болимоор байна.
Чингис бондын өрийг дарсан гэж байгаа ч Евро бондын зээлийн өрийг дарсан гэж мэдэгдээгүй.Евро бондын зээлийн өр 680 сая долларийн зээлийг Хубилай бонд гаргаж, өрийг өрөөр дарсан. ОУВСХ-ийг үргэлжүүлэхдээ ард түмэнд хэрэгтэй ямар хөтөлбөр хэрэгжиж байгаа талаар мэдэгдэхгүй байна. Бодит үр дүн талаар тоймтой үр дүн өгөхгүй байна. Есөн нэр төрлийн татвар нэмсэн. Энэ тал дээр санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байгаа.Өрийг 2.5 тэрбум доллараар нэмэгдүүлж, өрийн босго 100 давсан байна. Инфляци 7.8 хувиаар өссөн байгаа. Бидний тавьсан шаардлага биелээгүй учраас улс даяар хийх тайван жагсаалыг хоёрдугаар сарын -1нд хийнэ.
Д.Эрдэнэбат “Өрийг өрөөр дарсан. Амлалтаас амлалтруу шилжсэн  жил байлаа. Эдийн засаг өссөн гэж байгаа ч иргэдэд хүрэхгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Маргаашийн жагсаалаар У.Хүрэлсүхээс 60 тэрбумын хариуцлагыг нэхнэ. Татварын буруу  шийдвэр цуцлахыг шаардана. Шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн үнийн өсөлтөд хэн хариуцлага хүлээх, амлалтыг нэхнэ. Иргэд парламентыг тараах санаачлага гаргавал АН-ын гишүүд УИХ-аас татгалзахад бэлэн байна” гэв.
undefined
Ж.Батзандан “Засгийн газар 100 хоногийн үйл ажиллагааныхаа байр суурийг илэрхийлсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газар 60 тэрбумыг хуйвалдааныг илрүүлнэ гэсэн ч 60 тэрбумтайгаа нийлсэнд итгэл алдарч байна. Өр, татвар нэмэхгүй гэсэн. Өнөөдрийн байдлаар долоон татвар нэмсэн.Татварын нэмэгдэлтэй холбоотойгоор далд эдийн засаг хөгжиж, бизнес эрхлэгчдийн нуруунд ачаа ирж байна.Засгийн газрын бодлогын алдаанаас барааны үнэ өсч, иргэдийн амьдрал хүндэрч байна. Амлалтаасаа ухарсан хоёр жил байлаа. Өр, татвар нэмж, далд эдийн засгийн хөгжүүлсэн хоёр жил байлаа. Иймд бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал хийж, МАН-д сануулга өгье” гэлээ. 
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн