Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Макрон: БНХАУ гарвал Парисын хэлэлцээр цааш явахгүй

Макрон:  БНХАУ гарвал Парисын хэлэлцээр цааш явахгүй
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 10
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг  өнгөрсөн даваа гаригийн орой Бээжин хот дахь “Дяоюйтайн төрийн зочдын өргөө” хэмээх түүхэн зочид буудалд  хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Ши Жиньпин  “Ноён Макрон Францын төрийн тэргүүний хувиар Азид хийж буй анхны айлчлалаа Хятадаар эхлүүлж буй нь Хятад, Францын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл юм. Мао Зэдун дарга Францын генерал Шарль де Голль нар 1964 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох түүхэн шийдвэр гаргасан. Тэдний энэ шийдвэр нь тухайн үеийн дэлхийн хэв маягийг өөрчлөөд зогсохгүй дэлхийн өнөөгийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн. Шинэ эринд бид Хятад, Францын харилцааны гэрэлт ирээдүйн төлөө түүхэн харилцаагаа эрхэмлэж, зөв замаар явах хэрэгтэй. Бид “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Франц Улстай хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхэд хэзээд бэлэн байна” гэжээ. Харин Францын Ерөнхийлөгч Макрон “Бүс ба Зам” санаачлагын хүрээн дэх төслүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлэхийн сацуу “Олон улсын өмнө тулгамдсан асууд­лууд, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт­тэй тэмцэхийн тулд манай хоёр улс хамтран ажиллах нь чухал байна.  Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Парисын хэлэлцээрээс АНУ гарсан. Хэрвээ Хятад Улс мөн АНУ-тай адилхан шийдвэр гаргавал энэ хэлэлцээр цааш явахгүй. Франц болон Хятад Улс энэ дэлхийг дахин гэгээлэг, аугаа болгож чадна гэдэгт би итгэлтэй байна” гэв.
БНХАУ-ын тэргүүн хатагтай Пөн Лиюань, Францын тэргүүн хатагтай Брижит Макрон нар уг уулзалтад оролцсон аж. Францын Ерөнхийлөгч Макрон нь гурван өдрийн төрийн айлчлалаар Хятад Улсад өнгөрсөн даваа гаригт ирсэн юм.
Бэлтгэсэн: Ц.Даваасамбуу
www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн