Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаар хөрөнгийн зах зээл дээр данстай эсэх мөн дансны үлдэгдлийг шалгаж болдог болсон байна. Хэрвээ ТҮЦ машинаар шалган хувьцааны данстай байвал түүнийгээ банкны харилцах данстайгаа холбоорой. Харин дансгүй байвал Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер диллерын компаниудаас сонгон цахимаар нээлгэж, байнгын ашигладаг арилжааны банкны данстайгаа холбох хэрэгтэй. Ингэснээр таны хувьцааны ногдол ашгийн мөнгө банкны данс руу орох юм байна.