Open iToim app
Спорт | 1 мин уншина

Монгол Улсын 85 настай иргэн Дэлхийн хөнгөн атлетикийн тэмцээнд түрүүлж, рекорд тогтоолоо

Монгол Улсын 85 настай иргэн Дэлхийн хөнгөн атлетикийн тэмцээнд түрүүлж, рекорд тогтоолоо
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 28
Дэлхийн хөнгөн атлетикийн мастеруудын аварга шалгаруулах заалны тэмцээн энэ сарын 25-30-ны өдрүүдэд Польшийн Торун хотноо болж байна. Өнөөдөр энэхүү тэмцээний “Masters M85” ангиллын 400 метрийн гүйлтийн тэмцээнд Монгол Улсын ахмад тамирчин Өмнөговь аймгийн харьяат 85 настай Цэрэнгийн Раднаа гуай түрүүлж аваргын алтан медалийг хүртлээ. Мөн тэрээр энэ үеэр дэлхийн рекордыг эвдэж өмнөх амжилтыг нэг минут 20,65 секунд болгон шинэчлэн тогтоосон байна.
Тэмцээний хоёрдугаар байрт Япон улсын тамирчин Хиро Танака орж, мөнгөн медалийг хүртсэн юм. Харин хүрэл медалийн болзлыг Германы тамирчин Мюллер Херберт хангасан байна.
Дэлхийн хэмжээний тэмцээнд өндөр амжилт гарган Монгол Улсын нэрээ өндөрт мандуулсан Ц.Раднаа гуайд манай редакцын зүгээс баяр хүргэхийн сацуу залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж байгаад тань талархал дэвшүүлье.
Тэмцээний дүрс бичлэг: 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн