Open iToim app
Эрх зүй | 2 мин уншина

ТЦА: Таван шинэ жолооч тутмын нэг нь зөрчил гаргадаг

ТЦА: Таван шинэ жолооч тутмын нэг нь зөрчил гаргадаг
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 27
2018 онд хүний амь нас хохирсон, хүнд, хүндэвтэр гэмтэл авсан зам тээврийн осолд 903 хүн холбогдсоны 85,2 хувь нь эрэгтэй, 14,8 хувь нь эмэгтэй жолооч эзэлж байгаа юм байна. Тухайн жолоочийг насны байдлаар нь үзвэл 18-34 насныхан 56 хувь эзэлжээ. Өөрөөр хэлбэл, таван шинэ жолооч нарын нэг нь зам тээврийн осолд холбогддог гэсэн судалгаа гарчээ. Монгол улсад бүртгэлтэй 1,207 мянга гаруй жолоочийн 43,3 хувийг 18-34 насны жолооч бүрдүүлдэг боловч энэ насныхан зам тээврийн осолд холбогдох нь хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна.
Туршлагагүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь шинэ, залуу жолооч нарын зам тээврийн осол гаргах нийтлэг шалтгаан болж байгаа аж. Учир нь залуу жолооч нар шөнө оройн цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, энэ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эсвэл үе тэнгийнхээсээ давж гарах, өөрийгөө дээгүүр тавьж онгирох зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргадаг байна.
Харин 45-аас дээш насныхан зам тээврийн осол гаргах нь бага бөгөөд замын хөдөлгөөнд оролцох туршлагатай, илүү болгоомжтой замын хөдөлгөөнд оролцдог аж.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нийгмийн байдлыг үзвэл дийлэнх хувийг буюу 43 хувийг ажилгүй иргэд эзэлж байгаа бол 4,2 хувь буюу хамгийн бага хувийг төрийн бус байгууллагын ажилтан эзэлжээ.
Хэрвээ таны хүүхэд, найз, ах эгч тань шинэ, залуу жолооч бол тэдэнд анхнаас нь замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох нь хичнээн чухал зүйл болохыг ойлгуулж, зөв дадал хэвшилд сургахыг зөвлөж байна.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн