Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Цахим иргэний үнэмлэхгүй үйлчлүүлэх боломж бүрдлээ

Цахим иргэний үнэмлэхгүй үйлчлүүлэх боломж бүрдлээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 14
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Ерөнхийлөгч Ч.Энхмэнд болон үүрэн оператор компанийн удирдлагууд оролцсон ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООНЫ “ХУР” СИСТЕМ-ийг мэдээлэл холбооны оператор компаниудад нэвтрүүлэх ёслолын арга хэмжээ Блью Скай зочид буудлын Топаз танхимд амжилттай зохион байгуулагдлаа. 
Төрийн үйлчилгээг хялбаршуулах, иргэдэд цахим үйлчилгээг хүргэх зорилгоор Үндэсний Дата төвийн инженерүүд хөгжүүлж, энэ оноос эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн Төрийн мэдээлэл, солилцооны “ХУР” системд Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн гишүүн болох Скайтел компани нэгдсэнийг өнөөдөр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газраас батламжиллаа.
Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэх мэдээлэл, харилцаа холбооны шинэ, дэвшилтэт, найдвартай үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ үйлчилгээ авахад илүү хялбар болох бас нэгэн алхмыг “ХУР” системд нэгдсэнээрээ хийлээ. Ийнхүү Мэдээлэл холбооны аль ч оператор компаниудаар цахим иргэний үнэмлэхгүйгээр ирж, үйлчлүүлэх боломж бүрдсэнээр нийт 3,3 сая гаруй хэрэглэгч төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй авах бололцоотой боллоо.
undefined
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн