Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Онцгой байдлын газарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Онцгой байдлын газарт техник, тоног төхөөрөмж нийлүүлэх санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 16
Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филипп Мэрлин нар өнөөдөр “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн  санхүүгийн хэлэлцээрт гарын үзэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Франц улсын Засгийн газраас нэн таатай нөхцөлтэй буюу жилийн 0.08 хувийн хүүтэй 57.9 сая еврогийн зээл олгохоор болж байна. Уг эх үүсвэрээр Монгол Улсын Онцгой байдлын салбарт нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын машин авах, нисэх бүрэлдэхүүн бэлтгэх, сургах, дэд бүтэц, сургалтын төв байгуулах зэрэгт зарцуулах юм. Мөн энэ ажлын хүрээнд агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэх юм байна.
Нисэх төхөөрөмжийг ой, хээрийн гал түймэр унтраах, түймрийн голомт руу шуурхай бүлгийг илгээх, төөрч сураггүй болсон иргэдийг агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, үер болон өндөр барилга, байгууламжаас нэрвэгдэгчдийг аврах, үйлдвэрийн, автын ослоос хүнд бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлгийн байгууллагад яаралтай тээвэрлэн хүргэх зэрэгт ашиглах юм.
Мөн хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, нефтийн бүтээгдэхүүн түүнийг хадгалдаг агуулах болон онц чухал объектын гал түймэр унтраах 42 нэгж тусгай зориулалтын шинэ автомашинуудыг манай улсад нийлүүлэх юм байна.
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн