Эрүүл байхыг үндэс болсон дархлааны системээ хамгаалж, хэрэгцээтэй амин дэмээ авахад тань зориулан дархлаа дэмжих чадвартай хүнсний бүтээгдэхүүний талаар зөвлөмжийг хүргэж байна.
1. Исгэлэн төрлийн жимснүүд
Нимбэг, киви, жүрж гээд C витаминаар баялаг бүхий л төрлийн жимсийг өргөн хэрэглэх нь дархлаагаа дэмжих хамгийн найдвартай арга юм.
Томхон хэмжээтэй нэг амтат чинжүүнд 209 мг “С” амин дэм агуулагдах ба энэ нь дундаж хэмжээтэй нимбэгэн агуулах“С” амин дэмийн агууламжаас даруй 3 дахин их гэсэн үг юм.
Навчит ногоон ургамлын төрөл болох брокли нь дархлаа сайжруулахад хэрэгцээт глютаминыг ихээр агуулж байдаг бөгөөд өвөл цагт түлхүү хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг.
Ханиад томуутай тэмцэх хамгийн хялбар арга болно тахианы халуун шөл уух юм. Тахианы шөлөнд энгийн хоолонд агуулагддагаас 40 хувиар илүү В6 витамин агуулагддаг бөгөөд энэ нь дархаа сайжруулж, цусны улаан эсийг нөхөн төлжихөд чухал үүрэгтэй. Мөн олон цаг ястай нь буцалгасан тахианы шөлөнд кальци, төмөр зэрэг олон төрлийн уураг нэмэгддэг нь дархлааг дэмжихийн хажуугаар ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг аж.
Сармисанд агуулагдах олон төрлийн эрдэс нь хүний зүрхний болон ходоодны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Өдөр бүр хамгийн багадаа ядаж нэг хумс сармисыг тогтмол хэрэглэх нь таны биеийн өвчин эсэргүүцэх буюу бактерийн эсрэг дархлаа тогтож, биеэс хортой бодисыг гадагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Эх сурвалж: healthline.com