Open iToim app
Парламент | 10 мин уншина

Б.Жавхлан: Чанаргүй зээлийг төлөхгүй бол төсвөөс төлнө, Хөгжлийн банк дефолт зарлана

Б.Жавхлан: Чанаргүй зээлийг төлөхгүй бол төсвөөс төлнө, Хөгжлийн банк дефолт зарлана
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 29
Нэмэлт-18.15 цаг
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Адгийн зарга арав хоног гэдэг шиг Хөгжлийн банкны хэрүүл арван жил үргэлжилнэ. Хэдэн хүмүүс шоронд хийгээд хоёр жилийн дараа гарна. Гэтэл бид Хөгжлийн банкны зээлийг бид гадаадад төлдгөөрөө төлнө шүү дээ. Эргэн төлөлтийг Хөгжлийн банк хийж чадахгүй гэвэл улсын төсвөөс хийх юм уу.
Цаашид яах вэ. Энэ олон компанийг чанаргүй гээд оруулчихсан байна. Ядаж “Ковид 19” хүртэл зээлээ төлөөд явж байсан компаниудтай дахин эргэн төлөлтийн хуваарь баталж болохгүй юу. Цар тахал тархсанд БНХАУ хилээ хаасанд, Украин дахь нөхцөл байдал үүссэнд ААН, иргэдийн буруу байхгүй шүү дээ. Дансыг нь хаалаа, бизнесийг нь зогсоолоо. Ингэхээр эргэн төлөлт хийгдэх үү. Хийгдэхгүй бол энэ их мөнгийг яаж төлөх юм. Цементийн үйлдвэрийг барьцаа гээд авлаа гэхэд та нар өөрсдөө цементийн үйлдвэрээ ажиллуулах юм уу. Бүгдийг нь хурааж аваад яах юм.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Чанаргүй зээлийг шинж чанараар нь ангилахад гуравны нэг нь ТӨХК-уудын зарцуулсан төсвийн шинжтэй зардал байна. 500 орчим тэрбум төгрөг нь Хөтөл болон Кью Эс Си ХХК. Ингээд үлдсэн нэг их наяд төгрөг нь хувийн хэвшлийн чанаргүй зээл. Эхнээс нь зээлээ барагдуулах тал дээр ярилцаж байна. Бид нөхцлөө бууруулахгүйгээр эргэн төлүүлэхээр ярьж байна. Зарим нь бүр барьцаа хөрөнгө ч үгүй, өөрсдөө олдохгүй байгаа ААН-үүд бий. Энэ компаниудыг яалт ч үгүй хууль шүүхийн байгууллагаар явна. Бид чадах ядахаараа хувилбарууд санал болгож байгаа.
undefined
Төсөв батлахад УИХ-аас жагсаалт болгож баталсан зээлүүд бий. Үүнийг шууд Төсвийн тухай хуулиараа Хөгжлийн банк санхүүжилт олго, эргүүлээд ирэх жилийн төсвөөс төлнө гэсэн зээлүүд юм. Тэдгээр нь 2016 оны жилийн эцсээр Чингис бондын хөрөнгөөр суутган тооцож цэвэрлэгдсэн асуудал бас бий.
Сангийн сайд Б.Жавхлан: Бид өрөө барагдуулахаас өөр арга зам байхгүй. 2023 оны арванхоёрдугаар сард Самурай бондыг төлнө. 30 тэрбум иен, төгрөгөөр 780 гаруй тэрбум. Хэрвээ үүнийг төлөхгүй бол Засгийн газрын давхар баталгаатай учир Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр төлнө. Хөгжлийн банк дефолт зарлана. Бидэнд нэг жил найман сарын хугацаа байна. Ийм эрсдэлд ормооргүй байна. Одоо байгаа чанаргүй зээлийг төлүүлчихвэл бондоо асуудалгүй төлнө.
 
undefined
Нэмэлт-17.30 цаг
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкны тухай хуулийн 21.3-т гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, газрын захирлуудыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж чөлөөлнө гэж заасан. Гүйцэтгэх захирал Н.Мандуул та олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад орсон уу.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Би түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкны захирлууд хууль зөрчиж томилогдсон байна. Иргэд, олон нийтийн хүсэн хүлээсэн үр дүн энэ сонсголоос гарахгүй. Яагаад гэвэл УИХ-ын Хөгжлийн банкны ажлын хэсэг бичиг баримттай нь танилцъя гэхээр хууль хяналтын байгууллагынхан аваад явсан. Мөрдөн байцаагч шиг ААН-ийн захирлыг дуудаж авчраад ямар эрх мэдэлтэн, албан тушаалтан нөлөөлсөн бэ гэдгийг асуух боломжгүй. Компанийн нууцад халдаад данс тооцоог нь шалгах боломжгүй. Хууль хяналтын байгууллагуудыг дуудаад барьцаа хөрөнгийг нь асуух боломжгүй.
undefined
Зээлийг 2016 оноос өмнөх ба хойшхи гэж ангилна. 2012-2016 онд 1.7 их наяд төгрөгийг 2000 гаруй ААН-д өгдөг байсан. Энэ үед энэ банк ард түмний банк байсан, ашигтай ажилладаг байсан. 2016 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн банкны хууль өөрчлөлт оруулж, Хөгжлийн банкнаас олгох зээлийг УИХ баталдаг байсныг болиулж ТУЗ-д эрхийг нь өгсөн. Үүнээс хойш Хөгжлийн банк 40 зээл гаргасан. Ард түмний банк байж байгаад дарга нарын банк болсон. Тэгээд л алдагдалтай ажиллаж эхэлсэн байна.
Одоо зарим ААН-үүдийг нэмж санхүүжүүлэх шаардлагатай. Тухайлбал, Бэрэн группийг дахин санхүүжүүл. Төмрийн хүдэртэй компаниуд бүгд хятад эзэнд хувьцаагаа өгөөд урагшаа зөөдөг. Үүнээс болж төмөрлөгийн үйлдвэр хөгждөггүй. Гэтэл Бэрэн групп урагшаа нэг ч төмөр гаргаагүй. Улс хийж чадахгүй зүйлийг тэд хийж байна.
undefined
Сангийн сайд Б.Жавхлан: 2016 оноос хойш, урагш гэж ялгах юм бол 1.8 их наяд чанаргүй зээлийн 1.2 их наяд нь 2016 он хүртэл олгогдсон зээл. Үлдсэн 600 тэрбум нь 20616 оноос хойш олгосон зээл юм. Хөгжлийн банк бол арилжааны банк биш, өрсөлдөх ч ёсгүй. Хөгжлийн санхүүжилт хийдэг институц байх ёстой. Цөөн, сайн, хөгжлийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулдаг газар. Хөгжлийн банкийг татан буулгаж болохгүй. Тиймээс чанаргүй зээлүүдээ л төлүүлэх ёстой. Хуулийг нь маш боловсронгуй болгож, улстөрчид оролцдог байдлыг болиулж, хуулийн дагуу ажиллалуулах нь чухал. Хөрөнгө оруулалтын гаднын банкуудыг оруулж ирэх ёстой.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Хөгжлийн банк нь амжилттай хэрэгжсэн дөрвөн улс л бий. Энэ дөрөв бол Япон, БНСУ тэргүүтэй улсууд. Бусад нь амжилтгүй болсон. Энэ улсуудэд эрх зүйн орчинг нь сайн бүрдүүлснээс гадна, хариуцлага сайн тооцож чаддаг улс. Харин манайх шиг бүх зүйл рүү нь улстөрчид дайрч ордог улсад амжилт олохгүй. Тиймээс Хөгжлийн банкийг Хөрөнгө оруулалтын банкаар солих ёстой гэж үзэж байна.
 
Нэмэлт-16.38 цаг
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хөгжлийн банк зар сурталчилгаандаа 1.2 их наяд төгрөгийг зарцуулсан гэж аудит дүгнэжээ. Энэ үнэн үү. Ямар байдлаар зарцуулсан юм бэ.
ҮАГ-ын гуравдугаар газрын захирал Д.Энхболд: Хөгжлийн банк 2013-2017 оныг дуустал хэвлэл мэдээллийн сурталчилгаанд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. 2013 онд 720 сая, 2014 онд 1.2 тэрбум, 2015 онд 791 сая, 2016 1.2 тэрбум тус тус зарцуулсан байна.
 
undefined

УПЕГ: Нийт 22 хүнийг 74 ААН-ийн зээлтэй холбогдуулан шалгаж байна. Үүнээс 14 нь Хөгжлийн банкинд ажиллаж байсан хүмүүс юм.

Нэмэлт-16.30 цаг
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Зарим зээлд би эргэлзээтэй хандаж байна. Тухайлбал, Монлаа ХХК, Кью Эс Си ХХК, Монгема ХХК, Сэлэнгийн герефорд ХХК, Эрэл ХХК-ийн зээлд эрүүгийн шинж байна уу. Эрэл ХХК Чингэлтэй дүүрэгт дахин төлөвлөлт хийнэ гэж газар авсан. Үйлдвэр дээр нь очоод үзэхэд ажиллахгүй байна. Дахиад зээл өгвөл энэ үйлдвэрийг ажиллуулна гээд явж байгаа. Гэтэл өнөөдөр ичихгүй, энд орж ирээд баатар шиг сууж болохгүй. Үнэнээ ярь. Энэ хүмүүсийг хууль хүчний байгууллага шалгах уу.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: Хөгжлийн банктай холбоотой асуудал хууль хяналтын байгууллагын гадна үлдээгүй. АТГ-аас 11 мөрдөгч, нийслэлийн таван прокурор Хөгжлийн банкны ажлын хэсэгт ажиллаж байна. Хөгжлийн банкны бүх асуудлыг шалгана. Томоохон шалгалтуудыг хийж байж хэн нь гэм буруутай вэ гэдгийг шийднэ. Үүнд анхаарч ажиллаж байгаа гэдгийг дахин онцолж хэлмээр байна. Нийт 22 хүнийг 74 ААН-ийн зээлтэй холбогдуулан шалгаж байна. Үүнээс 14 нь Хөгжлийн банкинд ажиллаж байсан хүмүүс, 8 нь ААН-ийн хүмүүс байна.
Нэмэлт-15.49 цаг
undefined
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Нийт зээлийн 69 хувийнх нь барьцаа хангалтгүй байгаа гэж мэдээлсэн. Хугацаа хэтэрсэн зээлдэгч нар хохирлоо бүрэн барагдуулж чадах уу. Шүүхийн шийдвэр гарсан гурван компани л байгаа юм байна. Гурван шатны шүүх дээр байгаа 20 гаруй зээлдэгч байна. Тэртээ тэргүй барьцаа хөрөнгө хангалтгүй байхад тэр өр зээлийг банк бүрэн төлж чадах уу, улсыг хохиролгүй болгож чадах уу.
Зээлийн барьцаанд байгаа байрууд зарагдаад байна. Тухайлбал, Бэрэн групп барьцааны 100 гаруй обьектыг зарсан байна. Иргэд ийм байр худалдан авахаас хэрхэн сэргийлэх вэ.
 
undefined
Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банк хохирлыг төлүүлэх бус зээл эргэн төлүүлэх ажил хийж байна. Барьцаа хөрөнгө хангалтгүй байгаад санал нэг байна. Ирээдүйн орлогоо барьцаалсан гэрээ бий. Ингэж гэрээ хийчихээд орлого нь бий болоогүй, бий болсон орлогоо хянаж чадаагүй, бий болсон үйлдвэрийг барьцаанд аваагүй ААН байгаа. Тухайлбал, Хөтөл барьсан үйлдвэрээ одоо болтол улсын комисст өгөхгүй байж байгаад саяхан л улсын комисс авсан. Олон жилийн турш барьцаа хөрөнгө элэгдэж, барьцааны үнэлгээндээ хүрэхээ больсон тохиолдол бий.
Хөгжлийн банк зээл төлүүлэхэд хамтарч ажиллах, барьцаа хөрөнгө борлуулах зэргээр ажиллаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  ажиллагаанд 330 тэрбум төгрөгийн маргаан байгаа. Нийт долоон зээлдэгч. Үүний хамгийн том нь Кью Эс Си ХХК. Шүүхийн шийдвэр нь биелэгдэхгүй 800 хоносон газар ч байна. Тиймээс ХЗДХ-ийн сайдад ажлын хэсэг гаргаж өгөх хүсэлт тавьсан.  
Нэмэлт-15.38 цаг
УИХ-ын С.Чинзориг: Валютаар зээл авсан ААН-үүд ханшийн эрсдэлд ороод байна. Төгрөгөөр зээл авсан ААН-үүд давуу эрхтэй байх шиг. Төгрөгөөр зээл олгосноос болж 214 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүг Хөгжлийн банк үүрч байна. Санхүүгийн менежмент муу байна. Энэ эрсдэлийг яагаад тооцоогүй вэ.
Прокуророос асууя. “Монгол драй милк” хуурай сүүний үйлдвэр бий. Үүнд Хөгжлийн банк шүүхэд хандсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Уранчимэг гэдэг шүүгч шүүх хурлыг тодорхой шалтгаангүйгээр 12 удаа хойшлуулсан байна. Энэ хэрэг шүүхээр шийдэгдэхгүй нь ээ. Шүүхэд итгэх арга алга. Энэ зээлүүдэд төрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, түргэн хугацаанд төлүүлэх боломж прокурорт бий юу.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Би шинэ удирдлагын хувьд тантай санал нэг байна. Хөгжлийн банк гаднаас эх үүсвэр босгодог тул доллар, иенийн эх үүсвэр байгаа. Төгрөгөөр орлого олдог ААН-үүдэд ханшийн эрсдэл үүрүүлэх нь анхнаасаа буруу байсан. Төгрөгөөр олгосон зээлд бид ханшийн алдагдал хүлээнэ. Энэ талаар Монголбанктай ярилцаж, санал солилцож байна.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: Манай байгууллага хоёр удаа Хөгжлийн банкны удирдлагатай уулзсан. Ингэхэд 9 ААН-д төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нэхэмжлэл бичиж өгөх хүсэлт ирсэн. Үүнээс хоёрыг нь нэмэлт материал шаардан Хөгжлийн банкинд буцаасан. Тав нь шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл бичсэн. Хоёрыг нь эрүүгийн журмаар шалгах шаардлагатай байна гэж мөрдөх байгууллагад шилжүүсэн. Энэ хоёр дотор таны хэлсэн “Монгол драй милк” хуурай сүүний үйлдвэртэй холбоотой асуудал бий. Нэгэнт эрүүгийн журмаар шалгуулахаар шилжүүлсэн учир прокурор давхар төлөөлөн нэхэмжлэх боломж байхгүй.
undefined
Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас нээлттэй сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хууль хяналтын байгууллагын удирдлагуудаас хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ер нь хариуцлагыг дөрөв хувааж үзмээр байна. Нэгд, хуулийн хариуцлага. Тэгэхээр Хөгжлийн банкны асуудалд холбогдсон улстөрчдөөс мэдүүлэг явсан уу, яг хэн хэнээс авсан бэ. “Сахал” Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нарыг шалгасан уу. Хоёрт, улс төрийн хариуцлага. АН, МАН Хөгжлийн банкны зээлд хамаарал бүхий гишүүддээ улс төрийн хариуцлага хүлээлгэх үү.  Гуравт, ёс зүйн хариуцлага. УИХ-д Ёс зүйн байнгын хороо гэж бий. Ямар хариуцлага хүлээлгэх вэ. Дөрөвт, санхүүгийн хариуцлага. 752 тэрбум төгрөгийн зээлийг Засгийн газарт шилжүүлнэ гэж байна. Үүнийг төсвийн мөнгөөр төлөх үү. Ард иргэд төлөх юм уу. Хулгай хийсэн хүмүүс өөрсдөө төл.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: Тухайн хүмүүсийг шалгаад, мэдүүлгээ аваад явж байгаа. Одоогийн байдлаар 29 хэрэг хэрэг бүртгэлтийн шатанд, 12 хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Мөн 110 тэрбум гаруй төгрөг мөрдөн шалгах явцад төлөгдсөн. Бидэнд улс төрийн нөлөөлөл байхгүй. Байх ч ёсгүй. Бид хуулийн дагуу л ажиллаж байна.
АТГ-ын дарга З.Дашдаваа: Т.Доржханд гишүүний нэр дурдсан хүмүүсийг байцаагаагүй. УИХ-ын гишүүдийн мөн байцаагаагүй байна.
undefined
УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүн ёс зүйн дүрэм шинэчлэгдсэн. Үүний дагуу төрийн өндөр албан тушаалтан зээл авахад нөлөөлсөн байвал сануулна, уучлал гуйхыг үүрэг болгоно. Ёс зүйн хариуцлага бол эрүүгийн болон бусад хариуцлага биш учир ингэж дүрэмд заасан. Тухайн асуудал гэмт хэргийн шинжтэй байвал хуулийн байгууллагад шилжүүлнэ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Засгийн газар шилжүүлэхээр санал болгож буй найман төсөл бий. Үүнийг төсвийн мөнгөөр төлүүлье гэсэн зүйл байхгүй. Цаашдаа Засгийн газар хамтран ажиллах болов уу гэсэн хүлээлттэй байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хөгжлийн банк эрсдэлээ удирдах чадваргүй болсон. Засгийн газар тухайн банкны эрсдэлийг үүрэхгүй гэдгээ хэлсэн. Одоогийн байгаа байдлаас гарах арга замуудыг танилцууллаа. Гэхдээ энэ нөлөөгүй. Хөгжлийн банк дампуурсан. Одоо ерөөсөө л хариуцлага ярина. Хариуцлагыг нөлөө бүхий этгээд, албан тушаалтнуудыг толгойгоор хариуцлага тооцно. Бид асуудалд бодитоор хандах хэрэгтэй. Хариуцлагыг үнэн шударгаар тооцох хэрэгтэй. УИХ-ын нэг ч гишүүнээс мэдүүлэг аваагүй байна гэдэг байж боломгүй асуудал. Хөгжлийн банкны бүх захирлууд мэдүүлэг өгсөн байхад Г.Амартүвшингээс яагаад мэдүүлэг авахгүй байна вэ. Мөн Ерөнхий прокуророос асууя. Хэнийг сэжигтнээр, хэнийг яллагдагчаар татсан бэ
undefined
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны явцад асуугдаж байгаа хүмүүсийг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Яагаад гэвэл тухайн хүмүүсийн гэм буруугийн асуудал шийдэгдээгүй. Бид шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гараагүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй. Мөн хэн яллагдагчаар татагдав гэдгийг олон нийтэд мэдээлснээр эргээд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулдаг. Тиймээс бид хэлэхгүй байгаа юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Г.Амартүвшин бол УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны ТУЗ-д байсан, гүйцэтгэх захирал хийж байсан хүн. Захирал байхдаа зургаан том зээл гаргасан. Энэ цаашдаа ямар ангилалд шилжихийг мэдэхгүй. Олон нийт үүнийг л сонсохыг хүсэж байгаа. Та үүнд хариулж өгөөч.
undefined
АТГ-ын дарга З.Дашдаваа: Хөгжлийн банкны материалыг манай байгууллага хүлээж аваад сар орчим шалгаж байна. 2016 оны шалгалтын дараа ийт 25 хэрэг хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байгаад 2018 онд 19 хэрэг нь хаагдсан байсан. Энэ 19 хэргийг Хөгжлийн банкны гомдлоор сэргээсэн. Одоогийн байдлаар 29 хэрэг шалгагдаж байна.
Хөгжлийн банкнаас 52 зээлийг манайд шилжүүлсэн. Үүнээс 30-ийнх нь зээлд эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгаж байна. Энэ ажлын хүрээнд ААН-ийн хөрөнгийг битүүмжлэх, баримт цуглуулах, нотлох ажил явагдаж байна. Ийм ажил цаг их авдаг. Нэр дурдсан албан тушаалтныг хуулийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээг авч байгаа. Улстөрчдийг бид шалгаж байна. Хэзээ дуудаж мэдээлэл авах вэ гэдэг нь тухайн мөрдөгчийн зохион байгуулалтын ажил байдаг. Тиймээс сугараад үлдэнэ гэсэн асуудал байхгүй. Одоогийн байдлаар 30 ААН-ийн зээлд албан тушаалтан нөлөөлсөн, хууль бусаар олгогдсон зэрэг эрүүгийн гэмт хэргийн шинж бүрдсэн. Үүн дээр хэн нэгэн албан тушаалын байдлаа далимдуулан асуудлаас мултарч үлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Прокурор хянаж биднийг хянаж байгаа.
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн