Фитнесст явах завгүй, шахуу ажлын хуваарьтай амьдардаг хүн бүрт зориулан дараах 10 аппликейшныг санал болгож байна. Та эдгээр аппликейшны дасгалуудыг өглөө, өдөр, орой гээд өөрийн боломжит цагтаа хүссэн газраа хийх боломжтой юм.
1. J&J Official 7 Minute Workout (Үнэгүй)
Johnson & Johnson-оос гаргасан 1000 гаруй дасгалын цуглуулга болон анхлан суралцагчдаас эхлүүлээд мэргэжлийн тамирчин хүртэл 20 өөр төрлийн төвшний хуваарилалттай. Доторх дасгалыг нь хаана ч хамаагүй хийх боломжтойгоос гадна хэрэглэхэд маш хялбар бөгөөд зааварчилгаа сайтай юм.
2. Seven – 7 Minute Workout (Үнэгүй)
Энэ аппликейшныг видео тоглоомонд дуртай хүн бүрт зориулж байна. Дасгалыг эхлүүлэхэд танд гурван амь өгнө. Нэг өдрийн дасгалаас хоцорвол нэг амь алдана. Нэг сард 3 удаа дасгалаас хоцорвол тоглоомын үе эхнээсээ эхлэнэ. Та нэг ч өдөр залхуурах эрхгүйгээр дасгал хийнэ.
3. CROSSFIT BTWT (Үнэгүй)
Найман сая гаруй дасгалын заавар, дасгал хөдөлгөөний тань үр дүнг хянах самбар бүхий уг аппликейшн нь үнэгүй татаж болох хамгийн шилдэг дасгалын аппликейшн гэж хэлж болно.
Мэргэжлийн багш нар иог, кардио, бокс болон жирэмсний үед хийх шаардлагатай бүхий л дасгалуудыг боловсруулсан учир уг аппликейшн таны хэрэгцээ шаардлагад бүрэн нийцнэ. Та өдөр бүр дасгал хүлээн авах цагаа тохируулахад л хангалттай.
5. SKIMBLE WORKOUT TRAINER (Үнэгүй)
Номын сан, ажлын байр, тэр ч бүү хэл аялалд явахдаа зочид буудалдаа ч дасгал хийж болохоор бүх төрлийн дасгалыг цогцлоосон аппликейшн бол “Skimble Workout Trainer”. Та дасгалын төвшнээ сонгох боломжтой бөгөөд дасгалын тайлбарыг зурган болон бичлэгэн хэлбэрээр өгөх болно.
6. JEFIT WORKOUT TRACKER (Үнэгүй)
JEFIT нь дээр дурдсан аппликейшнүүдээс ялгаатай. Та өөрийн өндөр болон жингийн мэдээллээ оруулж, цаашид хэдэн кг жинтэй болмоор байгаа зорилгоо тодорхойлж, өөрийн гэсэн дасгалын хуваариа гаргана. Мөн өдөр бүр хийсэн дасгалынхаа тухай тэмдэглэл бичиж, жингийнхээ тухай мэдээллийг оруулах шаардлагатай. Эдгээр нь үйлдлүүд нь үнэ төлбөргүй ба тусгай хичээл авах бол сарын $3.33 төлөх шаардлагатай.
Дэлхийд нэртэй фитнессийн дасгалжуулагчдын хичээлийг үнэ төлбөргүй үзэх боломжтой, 3000 гаруй дасгалуудыг багтаасан бөгөөд та хамгийн багадаа 7 минутын дасгал сонгож болох ба үүнээс илүү гэвэл нэг цаг гаруй үргэлжлэх дасгалууд ч бий. Хэрвээ та тусгай хичээл авах бол сард $15 төлөх хэрэгтэй.
Хэрвээ танай гэр дасгал хийхэд тийм ч их зай талбайтай биш бол энэ аппликейшн танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Учир нь энэхүү аппликейшнд 2х2 метрийн зайд хийж болох 900 гаруй дасгал багтсан байна. 10-30 минутын дасгалуудтай учир та өөрийн биеийн жин, дасгалын төлөвлөгөөндөө тааруулан хуваариа зохиож болно. Харин зарим дасгал нь төлбөртэй байдаг шүү.
Энэ аппликейшныг ашиглаад найз охин/залуутайгаа хамт дасгал хийж болно. Өдөр бүр тогтсон цагт шууд дамжуулалтаар төрөл бүрийн дасгалыг заах ба гар утас болон зурагтаар дамжуулан үзэх боломжтой. Мөн 24 цагийн турш давтан үзэх боломжтой учраас өөрийн аль завтай үедээ дасгалаа хийж болно.
Strava бол хурдтай алхах (жоггин), усанд сэлэх, дугуй унах дуртай хүмүүст нэн тохиромжтой аппликейшн юм. Таны хурд, шатаасан калорын хэмжээг тодорхойлдог ба дасгалын үр дүнг өдөр болон сараар нь тооцож харуулдгаараа онцлогтой.