Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

'DAHUA TECHNOLOGY SHOWROOM' албан ёсоор нээлтээ хийлээ

'DAHUA TECHNOLOGY SHOWROOM' албан ёсоор нээлтээ хийлээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 7 сарын 16
DAHUA TECHNOLOGY SHOWROOM - албан ёсоор нээлтээ хийлээ
Ай Ти Зон компани нь 2017 оноос хойш Дахуа Технологи брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Дахуа Технологи нь хяналтын системийн цогц шийдлийг орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилан нэвтрүүлэгч дэлхийн тэргүүлэх брэнд юм.
Өөрийн хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд бодит туршлага хуримтлуулах зорилгоор Ай Ти Зон компани нь Компьютер Ландын урд байрших IT Store (Ай Ти Стор) дэвшилтэт технологийн төвд Дахуа брэндийн тусгай буланг нээлээ. Уг тусгай булан дээр Дахуа брэндийн хяналтын систем болоод нэвтрэх хяналтын системүүдийн орчин үеийн дэвшилтэт шийдэл бүхий гар утаснаас удирдах, утасгүй сүлжээгээр холбогдох гэх мэт шийдлүүдийг газар дээр нь өөрөө туршиж үзэх боломжтой болсон байна. Та уг буланд хүрэлцэн ирээд дараах шийдлүүдтэй танилцах боломжтой:
  • Барилгын домофон систем
  • Ухаалаг Хяналтын камерын систем
  • Хулгайн дохиоллын систем
  • Галын дохиоллын систем
  • Соронзон цоож, нэвтрэх хяналтын системЭнэхүү нээлтийн арга хэмжээнд Дахуа Технологийн Бүс Хариуцсан Ерөнхий Захирал Zhao Shengbo (Жао Шенбо) өөрийн биеэр хүрэлцэн ирж жижиглэнгийн сүлжээ дэлгүүрийн дэлхийн чиг хандлага, дэвшилтэт технологийн боломж бололцоог уг төв дээрх бүтээгдэхүүнүүд дээр туршиж танилцууллаа.
Дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй IT Store төвийн онцлог нь үйлчлүүлэгч өөрийн биеэр бүх бүтээгдэхүүн, програм хангамж, системүүдийг туршиж, мэргэжлийн борлуулалтын зөвлөгч нараас мэдээ, мэдээлэл, зөвлөгөө аваад газар дээр нь худалдан авалт хийх боломжтой юм.
Мөн энэхүү нээлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор 8.31-ний хүртэл Дахуа Технологи брэндийн бүх барааг 10% хямдралтай худалдан авах боломжтой.  
undefined
undefined
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн