Open iToim app
Хөндөх сэдэв | 1 мин уншина

АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор дөрвөн гишүүнийг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлжээ

АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор дөрвөн гишүүнийг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлжээ
Нийтэлсэн 2022 оны 4 сарын 15
Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн прокурорын газарт Хөгжлийн банкны асуудалд холбогдсон дөрвөн УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ. Мөн бусад асуудлаар хоёр гишүүнийг АТГ-аас яллагдагчаар татсан байна. 
Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Н.Алтанхуяг нарыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах саналыг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс НПГ-ын хяналтын прокурорт хүргүүлсэн байна. Саналыг прокурор үндэслэлтэй гэж үзвэл тэднийг яллагдагчаар татаж, улмаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УПЕГ-аас УИХ-д оруулж хэлэлцүүлэх юм.
Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахад авлига өгсөн хэргээр, УИХ-ын гишүүн Б.Бейсенг албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татсан байна. 
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн