Дэлхийн цахим худалдааны хамгийн том сайт Amazon.com дээрээс 350 сая бараа бүтээгдэхүүний мэдээллийг эх хэл дээрээ авч, өөрийн хайсан бүтээгдэхүүний үнэ, үзүүлэлт, үйлдвэрлэгчийн талаарх мэдээллийг ижил төрлийн сонголтуудтай харьцуулан, хамгийн гол нь Amazon сайт дээрх үнээр нь захиалга хийх боломжийг Онлайн худалдааны платформ Stora.mn Монголын хэрэглэгчдэд олгож байна. Онлайн худалдааны томоохон сайтуудаас худалдан авалт, захиалга хийхэд Олон улсын карт, эсвэл тухайн бүс нутагт хаягтай байх зэрэг асуудлууд тулгардаг байсан. Тэгвэл stora.mn сайтаас захиалга хийсэн тохиолдол Банкны карт, MonPay, Social Pay, QPay зэрэг дотоодын төлбөрийн хэрэгслүүдээр хамгийн хялбараар төлбөр төлөх боломжтой.
Stora.mn онлайн худалдааны сайт нь өөрсдийн Stora Box-ийг CU конвиниенс дэлгүүрүүдэд байршуулсан бөгөөд хэрэглэгч таны Амазоноос ирэх захиалгын хаяг Stora Box байх юм. Мөн захиалгын бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн явцад гэмтэх, гээгдэх зэрэг эрсдэлийг бүрэн хариуцаж Amazon - Stora Box хүртэлх бүх явцыг харуулж, таны захиалга ирсэн дариуд бүртгэлтэй имэйл болон гар утсанд мэдээлэл илгээх юм.
Та өөрт хамгийн ойр байрлалтай CU конвиниенс дэлгүүр дэх Stora Box-оос хүнтэй харилцахгүй, дараалалд хүлээхгүйгээр таны бүртгэлтэй дугаарт ирсэн кодыг оруулан хүлээн авах юм.
Stora.mn онлайн худалдааны сайт нь цаашид өөрсдийн үйл ажиллагааг өргөжүүлж Дэлхийн томоохон онлайн худалдааны сайтуудаас захиалга хийх боломжийг хэрэглэгчид дээ олгосоор байх болно.
Stora.mn онлайн худалдааны сайт нь зуны турш үргэлжлэх гайхалтай урамшууллаар хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна.
Stora.mn шинэ хэрэглэгчдийнхээ анхны худалдан авалтыг урамшуулах зорилгоор шинээр хэрэглэгч болсон бүх хүмүүст бүртгэлийн урамшуулал 10’000₮-ийн эрх бэлэглэнэ. Мөн бүх хэрэглэгчид дээ зориулан Америкаас ирэх 1кг ачааны төлбөрийг Монголдоо хамгийн хямд буюу 9,9$ болгон урамшуулал зарлаад байна.
Энэхүү урамшуулал нь 2022 оны 9-р сарын 01 өдрийг хүртэл үргэлжлэх тул та яг одоо бүртгэлээ хийлгээд Дэлхийн хамгийн том Цахим худалдааны сайтын хүссэн бүхнээ хамгийн хялбараар stora.mn-ээс захиалаарай.