Open iToim app
Нам, хөдөлгөөн | 2 мин уншина

Д.Эрдэнэбат: Айл, өрхүүд ч өрийн дарамтад орж байна

Д.Эрдэнэбат: Айл, өрхүүд ч өрийн дарамтад орж байна
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 15
УИХ дахь АН-ын өнөөдрийн бүлгийн хуралдаанаар 2019 оны үндсэн чиглэлийн биелэлт, эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны мэдээллийг сонсчээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсэн юм.
Тэрээр "Монголбанк улс төрийн байгууллага биш. Монгол Улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх байгууллага. 2018 оны үндсэн чиглэлээс ипотекийн зээлийн олголтын хэрэгжилт тааруу байгаа. Барилгын үйлдвэрлэлийн өсөлт огцом буурсан нь ипотекийн зээлд зориулагдсан мөнгө барилгын компанийн өр зээлийг хаахад зориулагдаж байна. Ханшийн огцом алдагдал ард иргэдэд сөргөөр нөлөөлж байна. Эдийн засгийн өсөлт гарсан гэдэг ч иргэдэд хүрсэн хүртээмж байхгүй. Уул уурхайгаас бусад олох орлого орхигдсон. Энэ бүхийнг Монголбанканд сануулсан. Монголбанк, Засгийн газар хоорондын уялдаа алдагдсан байна. Гадаад, дотоод өрийн дарамт хэвээрээ байгаа. Энэ дарамтыг багасгах чиглэлд Монголбанк Засгийн газар уяалдаа холбоотой ажиллахгүй бол ирэх жилийн төсвийн огцом тэлэлтэн дээр ард түмний амьдрал улам хүнд байдалд орох магадлалтай байна. Чанаргүй зээлийн дарамт эргээд иргэдийн өрхийн төсвийн дарамтыг нэмэгдүүлж байна. Нийт зээлийн эзлэх хувь дотор хэрэглээний зээл өссөн нь өрхийн төсвийн дарамт нэмэгдсэн. Өр айл гэрийн хаалгыг тогшиж байна. Хамгийн гол нь эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлж чадсангүй. Тиймээс дээрх алдаа, дутагдлаасаа суралцаж, ирэх онд Засгийн газар, Монголбанк бодлогын уялдаа, холбоогоо сайжруулан, хамтран ажиллахыг сануулж байна. Монгол Улсад гадаад, дотоод өр, импорт зэргээс үүдэлтэй эдийн засгийн олон дарамт бий. Түүнчлэн хэрэглээний зээл өссөөр байгаа нь айл, өрхүүдийг өрийн дарамтад орж байгааг харуулж байна. Үүнийг ирэх оны мөнгөний бодлогод тусгаж, шийдвэрлэх ёстой" гэв. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн