Open iToim app
Сонгууль | 1 мин уншина

Нэр дэвшигч Ч.Өнөрбаярын шинэ жишиг

Нэр дэвшигч Ч.Өнөрбаярын шинэ жишиг
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 9
УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог, Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшсэн залуу хуульч Ч.Өнөрбаяр УИХ-ын гишүүнээр сонгогдвол шинэ хэв маяг тогтоох бололтой.
Хан-Уул дүүрэгт уулзалт хийж яваа Ч.Өнөрбаяраас сонгогчид “УИХ-ын гишүүд сонгогдоод алга болдог, иргэдээ мартдаг. Иргэдийн бодож төлөвлөж байгаа асуудлыг тохирох хуульд оруулж, нэмдэггүй хэрнээ хэрэгцээгүй хуульд оруулж, хуулиа байн байн өөрчлөөд байгаа талаар асуусан байна. Нэр дэвшигч Ч.Өнөрбаяр Хэрвээ УИХ-ын гишүүнээр сонгогдвол сонгогчдынхоо гарын үсэг цуглуулаад хүргээд ирсэн нэн шаардлагатай асуудлыг барьж яваад, хуулийн төсөл болгоод УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, энийг нь хаврын чуулганаар, энийг нь намрынхаа чуулганаар хэлэлцүүлнэ гэдгээ тайлагнана. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн бол ард түмний элч юм. Ажлынхаа цагаар ард түмний дуу хоолой болж, хуулийн төсөл бичээд сууж байх ёстой атал Солонгос руу биеэ эмчлүүлэх гэж нисээд аль эсвэл сонгогдчихоод иргэдээ мартаж, кофе шоп, рестораны хаалттай хаалганаы цаана хувийн бизнесийг яриад сууж болохгүй гэдгийг хэлж байна. Ч.Өнөрбаяр нь хэдийгээр УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаагүй ч УИХ-аар хууль батлуулж байсан туршлагатай залуу хуульч юм. Тиймээс ард иргэдийнхээ чухал оновчтой саналыг хуульд шингээж өгөх ажил Шилэн дансны хууль, Давхар дээлийн хууль зэрэг нийгэмд хэрэгтэй чухал хуулийн төслийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байсан залуу хуульч Ч.Өнөрбаярын хувьд хамгийн төвөггүй, хурдан шийдэх ажил байх биз ээ.
Б.ОД
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн