Гэгээн хайрын баярын өдрөө тэмдэглэж буй хосууддаа болон ирээдүйн ханиа сонгох гэж буй залуустаа зориулж Гэр бүл судлаач Т.Намжилын зөвлөгөөнөөс онцлон бэлтгэлээ.
Хань болох хүнийхээ сайн, муу талыг мэд
Ханиа болгон сонгох хүнийхээ сайн, муу талыг бүгдийг нь таньж мэдээгүй нь маш том алдаа болдог. Гэр бүл болохоо урьтал болгоод яаран гэрлэснийхээ дараа “энэ хүн өөрчлөгдчихлөө” гэж хэлдэг. Гэтэл тэр хүн анхнаасаа л уг мөн чанарт нь тэр муу зүйл нь байсан л байдаг. Харин түүнийг хэсэг хугацаанд ил гаргаагүй л байгаа юм. Манай нөхөр намайг зоддог болчихлоо, уг нь ийм хүн байгаагүй юм гэж хэлдэг ч тэр хүний дотоод зан чанарт угаас тийм зүйл байсан л гэсэн үг.
Жинхэнэ хайр, халамж энхрийлэл, бэлгийн зөв харьцаа, бэлгийн чадамж гэр бүлийн харилцааг тогтвортой байлгах үндэс
Гэр бүлээ аль болох тогтвортой байлгахын төлөө бүх чадлаараа хос хоёр хичээх хэрэгтэй. Гэр бүл салж байгаа хүмүүс шүүх дээр очихдоо хэлдэг шалтгаан нь “нэг л болж өгөхгүй байна”, “энэ хүний зан байдал болохгүй байна” гэх зэрэг ерөнхий шалтаг хэлдэг. Салалт үүсч байгаа эх сурвалж нь бусдыг буруутгаж байгаа хүн өөрөө байх тохиолдол их. Гэвч хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Тиймээс гэр бүлийн чинь харилцаа нэг л болж өгөхгүй байгаа бол иргэн та өөрөөсөө эхэл. Мэдээж үүнд маш их тэвчээр шаардана. Жинхэнэ хайр, халамж энхрийлэл, бэлгийн зөв харьцаа, бэлгийн чадамж гэсэн дөрвөн хүчин зүйл гэр бүлийн харилцааг тогтвортой байлгах эх үндэс.
Хосууд хэл, сэтгэл гурав дээр харилцан нөхөлцөж амьдрах хэрэгтэй
Орчин үед хоол хийх гэдэг эмэгтэй хүний заяасан ажил биш болоод байна. Хамтдаа амьдрах л юм бол бие, хэл, сэтгэл гурав дээр харилцан нөхөлцөж амьдар.
үн ер нь гэдсэнд байхдаа ямар орчинд байсан яг л тийм болдог. Тийм учраас залуучууд хүүхэд тээж байхдаа хэвлийдээ хүн төлөвшүүлж байгаа гэдгийг маш сайн ойлгож, үүнд анхаарах хэрэгтэй.
Сайн үгийг хоорондоо хэлэлцэж бай
Сайн үгийг хоорондоо хэлэлцэж байх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаа, хань ижлийнхээ сэтгэлийг тогтвортой байлгахад үг чухал нөлөөтэй. Гэр бүлийн харилцаанд сөрөг үг давамгайлж байвал нэгнийгээ үгэн хүчирхийлэлд өртүүлдэг гэсэн үг. Жишээлбэл, нөхөр нь уугаад ороод ирлээ. Эхнэр чи хаагуур тэнэж яваад ирэв гэж асуувал нөхөр мэдээж хариулахгүй. Сөрөг зүйл буу ярь, хэрэггүй юм бүү асуу. Юу хэлэх нь миний эрхийн асуудал гэж бүү томроорой
Нэг нэгнийхээ орон зайг хүндэтгэн харьц
Хүнтэй шууд харьцах бус бодож, хоёр талаасаа нэг нэгнийхээ орон зайг хүндэтгэн харьцах ёстой юм. Хүнтэй өөрийгөө хэрхэн харилцаж байгаагаа анзаарч дүгнэлт хий. Та ямар хүн бэ, тэр хүн ямар хүн бэ гэдгийг бодож үзэж байж харилцаагаа зөв авч явна. Түүнээс өөрийнхөөрөө харьцаж байна гэж болохгүй.
Үе дотроо гэрлэх нь илүү сайн сонголт
Мөн гэрлэхэд насны зөрүүг анхаарах хэрэгтэй. Үе дотроо гэрлэх нь илүү сайн сонголт. Үе дотроо гэдэг нь 12 наснаас доош зөрүүтэй гэрлэлт бий болго гэсэн үг. Хэт хол насны зөрүүтэй байх нь жил ирэх тусам ашиг сонирхлын, алхаа гишгээний, идэж уухын зөрүү гардаг . Тиймээс залуучууддаа үе дотроо гэр бүл зохиогоорой гэж хэлмээр байна.
Ханилах хүнээ уйлуул, уурлуул, дуулуул, согтоо бас баярлуулж үз. Шилж, сонго
Монголчууд гэрлэх насыг 18-27 байвал зүгээр гэдэг. Энэ нь эрч хүчтэй, эд бяртай эрчимтэй насандаа хүүхэдтэй болох санааг ч агуулж буй юм. Энэ насанд сайн ханийг олж чанартай хүүхэд төрүүл гэдэг. Орчин үед гэрлэлтэд нямбай хандахгүй байгаагаараа их алдаж байна. Танилцаад гурван сар болоод гэрлэнэ гэдэг юу гэсэн үг вэ. Ханилах хүнээ уйлуул, уурлуул, дуулуул, согтоо бас баярлуулж үз. Шилж, сонго.
Та ханиа айлын хэд дэх хүүхэд гэдгээр нь ааш араншинг нь ойлгож болно
Хүмүүстэй харилцахдаа өөрийн онцлогийн мэдэж, өөрийгөө таньсан байх нь чухал. Жишээлбэл,Хүүхэд айлын ууган, дунд, отгон, ганц болон тавиул гэсэн 5 янз бий. Тус бүрдээ онцлогтой.
Том хүүхэд: Анхны хүүхэд эцэг эхийнхээ бүх анхаарлыг татаж, аав ээж нь 100 хувь хайраа зориулдаг. Энэ төрлийн хүүхдийн сул тал нь зөрүүд, бусдыг захирах дуртай, бүх зүйлийг санаснаараа байлгах гэдэг. Айлын том хүүхэд дүүтэй болохоороо дүүгээ шоглодог хандлага их. Хэрвээ том хүүхэд дүүгээ шоглоод л байвал хайраар дутаж байна гэж ойлгож болно. Өөрт байсан хайраа дүүдээ алдаад булаацалдаж эхэлдэг. Мэдээж олон давуу тал бий. Ямар ч үед айлын том хүүхэдтэй харилцахдаа эдгээр сул талыг нь бодолцож харилцах хэрэгтэй гэдгийг онцолж байна. Хадамтайгаа байнга муудалцдаг, хадамдаа хүлээн зөвшөөрөгдөөгүй бэр одоо салах хэрэгтэй юу гэж хандаж байсан. Дараа нь хадам нь айлын хэд дэх хүүхэд, өөрөө хэд дэх хүүхэд болохыг сонсоод та хоёрын дунд зөрчил гарч байгаа нь аргагүй юм байна гэдэг зөвлөгөөг өгч зөвхөн өөрийнхөөрөө бус цаад харьцаж буй хүнээ ойлгож, мэдрэхийг зөвлөсөн. Явж, явж хадмынхаа айлын хэд дэх хүүдийг ч харж, мэдэх нь чухал юм.
Дунд хүүхэд: Айлын дунд дээрээсээ гуйж аваад доороосоо булааж авдаг. Айлын дундчууд төрөлхийн дайчин, тэмцэгч, уян хатан байдлаараа ялгардаг. Бие, хэл,сэтгэл гурвын хүрээнд айлын дундтай суусан хүн жаргана даа жаргана. Жишээлбэл сургуулиудад тэргүүний, манлайлагч анги байдаг. Ийм ангиудад олонхийг айлын дундчууд бүрдүүлдэг байх нь элбэг. Эхнэр нөхөр хоёулаа айлын дунд бол хэзээ ч хүний дор орохгүй. Харин хоёр том хэцүү. Хамгийн гол нь хоёр том өөрийгөө мэдэж, нэг нэгнийхээ онцлогийг хүндэтгэн үзэж байж сайхан амьдарна.