Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Бүх зүйлд сэтгэл хангалуун байх энгийн аргууд

Бүх зүйлд сэтгэл хангалуун байх энгийн аргууд
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 7
Сэтгэл хангалуун байна гэдэг таны хувьд юу вэ. Аз жаргал, хайр дурлалыг мэдрэх үе, сэтгэл санаа тайван байх үе гээд яг ямар үед та сэтгэл хангалуун байдаг вэ гэдийг  юун түрүүнд мэдэж авах нь чухал.
Тухайлбал, “Бүх ажлаа зохицуулсны дараа гэртээ хүүхдүүдтэйгээ амрахад сэтгэл хангалуун байдаг” эсвэл “Өөрийгөө амжилтад хүрсэн гэдгээ мэдрэх үед сэтгэл хангалуун байдаг” бүр эсвэл “Надад ажил, гэр бүл байгаа үед сэтгэл хангалуун байдаг” гэж бодож болно. Гэвч бүх зүйлд сэтгэл хангалуун байх арга байдаг эсэхийг олж мэдэхээс илүү аливаад өөдрөг, эерэгээр хандахад суралцаж, өөрийгөө ухамсарлан таньж мэдэх нь “сайхан амьдрах томьёолол”-д илүү дөхөх байх. Иймээс танд Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаачдын гаргасан дөрвөн зөвлөмжийг санал болгож байна. Доорх зөвлөмжүүд нь таны сэтгэл санааг өөдрөг, тайван, итгэлтэй болгоход тусална гэж найдаж байна.
-Яг, энд, одоо: Яг одоо та юу хийж байна түүндээ анхаарлаа төвлөрүүл. Жишээ нь яг одоо та хүүхэдтэйгээ тоглож байгаа бол хүүхдэдээ л анхаарлаа хандуул, маргааш даргадаа өгөх тайландаа санаа зовох нь үр дүнгүй хэрэг болно. Үүний оронд хүүхдэдээ хэдэн минутыг бүрэн зориулаад үүний дараа ажлынхаа тухай бодох хэрэгтэй. Олон зүйлийг эргэцүүлж амжуулах гэж хичээх нь таныг улам ядраахаас гадна та нэг зүйлд сэтгэл санаагаа бүрэн зориулж чадахгүй цаг алдах зэрэг сул талтай.
-Аливааг сайн талаас нь олж харах: Амьдралд олон зүйл тохиолддог. Гэхдээ болж буй бүхний аль болох сайн талыг нь олж харахыг хичээх нь сөрөг талыг хэтрүүлэн үнэлж түүнээс болж сэтгэлээр унахаас сэргийлнэ.
-Сэтгэлээ сэргээх: Сэтгэл санаа дээшилж, тайвшрахад хүргэдэг ямар нэг дадал танд байдаг уу. Тийм бол та түүнийгээ тэмдэглэж аваад зав гарсан үедээ байнга хийж байх нь тайвшрах үр дүнтэй аргуудын нэг юм. Хэрвээ танд тийм дадал байдаггүй бол өөрт тохирох, таныг тайвшруулах тийм дадал бий болгоорой. Магадгүй цэцэг тарих, хөнгөн хэмнэлтэй дуу сонсох, гүйх зэрэг таныг тайтгаруулан, эрч хүч өгөх ямар нэг дадлыг бий болгоорой.
-Дасгал хөдөлгөөн: Өдөрт ядаж 10 минутыг дасгал хөдөлгөөнд зориулах нь таны ядарсан булчинг суллаж, цусны эргэлтийг сайжруулж, ядарсан байдлаас гарахад туслах болно.
Эцэст нь сэтгэл хангалуун байх аливаа асуудлыг өөрийн хүчээр давж гардаг, аливаа бэрхшээлийг давж гарч чадна гэдэгтээ итгэлтэй байхад оршдог гэдгийг санаарай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн