Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Н.Болормаа: Эмэгтэйчүүдийн 95, тав хүртэлх насны хүүхдүүдийн 90 хувь нь Д амин дэмийн дутагдалтай байна

Н.Болормаа: Эмэгтэйчүүдийн 95, тав хүртэлх насны хүүхдүүдийн 90 хувь нь Д амин дэмийн дутагдалтай байна
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 12
Хүн амын дунд хоол хүнсний эрүүл аюулгүй байдлын талаарх мэдлэг дутмаг байгаагаас чанарын шаардлага хангаагүй хүнс хэрэглэн хэрэгцээт амин дэмээ авч чадалгүй, амин дэмийн дутагдалд орох нь ихэсжээ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаатай ярилцлаа.
-Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааг явуулсан байна. Судалгааг нийт хэчнээн өрхийн дунд явуулж, ямар үр дүн гарсан бэ?
-Монгол Улсын 21 аймгийн 94 сум, нийслэлийн найман дүүргийн 30 хорооны 2249 өрхийн тав хүртэлх насны 2251 хүүхэд, төрөх насны 1944 эмэгтэй, 15-49 насны 1384 эрэгтэйчүүд болон 2220 жирэмсэн эмэгтэй, 6-11 насны 1755 хүүхдийг судалгаанд хамруулсан.
2010 оны үндэсний IV судалгааны төвшинтэй харьцуулахад Монгол Улсын нийт хүн ам ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд Д аминдэм, эрдсийн дутагдал буураагүй, улам түгээмэл болж байгаа дүн гарсан. Мөн илүүдэл жин ба таргалалтын төвшин хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд маш өндөр хувьтай байна.
-Монголчуудын дунд Д амин дэм, эрдэс тэжээлийн дутагдал,  өндөр байгаад юу голлон нөлөөлж байна вэ?
-Амин дэмийн дутагдалтай байгаа гол шалтгаан нь хоол хүнсэндээ цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж, хүний биед байх ёстой шаардлагатай амин дэмээ авч чадахгүй байна. Өнөөдөр мах гурилаас өөрөөр амин дэмээр баялаг хүнс ногоогоо хэрэглэж чадахгүй байна.  Хэрэглэж буй цөөн нэр төрлийн хоол хүнс нь зөвхөн илчлэгээр хангах төдий байгаа нь амин дэмийн дутагдалд орох гол шалтгаан болж байгаа. Монгол Улсын таван өрх тутмын нэг нь хүнсний баталгаат байдал алдагдсан байдалтай байна гэсэн судалгаа гарсан. Д амин дэмийн дутагдалд өртөх өндөр эрсдэлтэй хүн амын бүлэгт тухайн амин дэмийн хэрэгцээ ихтэй жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхэд мөн өсвөр насны хүүхдүүд багтдаг. Д амин дэмээр баялаг болон баяжуулсан хүнсийг хангалтгүй хэрэглэж байгаагаас монгол хүн Д аминдэм дутагдалд орох үндсэн шалтгаан болж байна.
-Насаар нь ангилбал, хэдий насны хүмүүст Д амин дэмийн дутагдал түлхүү байна вэ. ?
-Хоол тэжээлийн V судалгаагаар 6 асуудлыг томьёолж гаргасан байгаа. Өнөөдөр нийт эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д амин дэмийн дутагдалтай болон нүүрс усны дутагдалтай байгаа бол жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь нь, тав хүртэлх насны хүүхдүүдийн 90 хувь нь Д амин дэмийн дутагдалтай болон нөөц хангалтгүй дутагдалд өртөхөд ойрхон байна. Д амин дэмийн дутагдал нь  газарзүйн бүс нутаг, хүн амын аж байдлын төвшнөөс үл хамааран маш өндөр тархалттай байна.
Хүн амын дунд дахь А амин дэмийн дутагдал 2010 оны төвшингөөс буурсан боловч дутагдалд өртөхөд  ойрхон буюу нөөц дутмаг хүүхдийн 60  хувийг эзэлж байна.
-Илүүдэл жин, таргалалт хүн амын дунд өндөр байна вэ?
-Харин илүүдэл жин таргалалтын тархалт нийт хүн амын дунд 2010 оны төвшингөөс нэмэгдсэн. Ялангуяа сургуулийн насны хүүхдүүдийн дунд 3-4 дахин нэмэгдсэн үр дүн гарсан. Буруу хоололтоос үүдэлтэ таргалалт их байна. 
Манай монгол улсын нийт өрхийн 30 орчим хувь нь аж байдлын төвшин доогуур өрхийн хүнсний баталгаат байдал нэлээд алдагдсан байна гэсэн тоо гарсан учир нийгмийн халамжийн хөтөлбөр болон хоол тэжээлийн хөтөлбөрийн хүрээнд хүнсний баталгаат байдлын алдагдлыг хэрхэн яаж зохицуулах мөн нийгмийн халамжийн хөтөлбөрийг хоол тэжээлийн арга хэмжээтэй хэрхэн уялдуулах талаар хамтарсан төлөвлөгөө хөтөлбөр боловсруулах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.
-Хүн ам өдөр тутамдаа хэрэглэж байгаа хоол хүнснээсээ хэрхэн амин дэмээ нөхөх вэ. Өөрөөр хэлбэл, Д амин дэмийн дутагдлаас яаж сэргийлэх вэ?
-Д амин дэмийн дутагдлаас сэргийлэх чухал арга зам бол хүнсний хэрэглээгээ баяжуулах явдал юм. Өдөр тутамд хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг Д амин дэмээр баяжуулснаар хоол хүнснээс шаардлагатай амин дэмээ авах боломжтой юм. Өдөр тутамдаа амин дэмээр баялаг, олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. 
Ярилцсан: А.Хулан
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн