МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууслаа. Удирдах зөвлөлийн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа ажиллах сайд нараа танилцуулж, 100 хувийн дэмжлэг авсан. Ингээд У.Хүрэлсүхийн танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдаар ажиллах А.Ариунзаяаг танилцуулж байна.
А.Ариунзаяа 2015 онд Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа. Тэрээр Герман улсад нийгэм судлал, улс төр, түүхийн чиглэлээр суралцаж, магистр хамгаалсан. Мөн Ази, Америк, Номхон далайн орнуудын Үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн 2018-2020 оны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
А.Ариунзаяа нь 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль,
ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер,
2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалжээ.
2005-2013 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер,
2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар тус тус ажилласан.