Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

3D  принтер ашиглан өдрийн дотор байшин барих боломжтой болжээ

3D  принтер ашиглан өдрийн дотор байшин барих боломжтой болжээ
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 13
3D  принтер гэдэг нь  нано технологийн тусламжтайгаар эд зүйлийг  гурван хэмжээст буюу бодит  болгон хувилагч төхөөрөмж юм. Энгийнээр тайлбарлавал, хүний гараар бүтсэн гарт баригддаг эд зүйлсийг яг л цаас хэвлэж байгаа юм шиг хялбар аргаар хувилан авах боломжийг олгодог технологи юм. Тухайлбал, компьютер дээр дүрслэгдсэн эд зүйлийг цаас, хуванцар, металл, композит материалаар хэвлэн гаргаж авах боломжтой.
Cудлаачид энэ аргаар маш олон зүйлийг хувилсан  бөгөөд үүнд  байшин, гар буу, гитар, машин, хүний ураг, өөрийнхөө жижигхэн хувилбар, хувцас,  хүнсний бүтээгдэхүүн, тэр байтугай хүний чихийг ч хувилж амжжээ. Уг технологи нь хүмүүсийн хэрэглээг танах, амьдралын өртгийг бууруулах, байгалийн гамшигт орон гэр, эд хөрөнгөө алдсан хүмүүст орон гэртэй болоход туслах чухал боломж юм. Гэсэн ч дээр дурдсанчлан жинхэнэ сумаар галлах чадвартай гар бууг хувилсан нь 3D принтерийн аюулт тал гэж үзэж байна. Мөн зөвхөн хэвлэх машинаар үйлдвэрлэл явуулах нь  олон мэргэжил, ажлын байр, талбараас шахагдан гарах вий гэх айдас хүн төрөлхтөнд байгаа юм.  
Гэхдээ тус технологийн хамгийн сайн тал нь хүмүүс бид мөрөөдлийн  байшинтай болохын тулд дүнзэн торх, шавран туйпуутай хэдэн сар зууралдах хэрэггүй болсонд оршино. Хятадын барилгын компаниуд 3D хэвлэгчийг ашиглан жижиг хэмжээний хувийн  сууцыг өдөрт  нь барих боломжтой болжээ. 10 метр өндөртэй 6 метрийн өргөнтэй 3D байшин хэвлэгч машин барилгын  сууриас эхлээд дээвэр хүртэл  хэсгийг хэдхэн цагийн дотор барьдаг аж. Бэлэн болсон байшингийн ердөө  гадна, доторх заслыг хүний гараар бүтээх болжээ. 3D хэвлэгчээр нэг байшин босгоход ойролцоогоор 10 мянган ам.доллар /2017 оны байдлаар/ шаардлагатай. Сонирхуулахад дэлхийн хамгийн анхны хэвлэмэл байшин 2015 онд Хятадын Сүзоу технологийн хөгжлийн паркт  баригдаж байв. Байшин орон сууцны зориулалттай, дөрвөн давхар бөгөөд 1100 метр квадрат талбайтай юм.
Хятад нэвтрээд багагүй хугацаа болж буй 3D хэвлэгчийн аргаар байшин барих технологийг  Монголд нэвтрүүлэхээр “Монгол Бальзат” ХХК технологи эзэмших гэрээгээ хийжээ. Энэ тухайгаа ”Монгол Бальзат” компанийн захирал Л.Ариунболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Тэрээр байшин барин 3D технологийг  хувийн орон сууцтай болгох төслийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хоёр өрөө  байшин ойролцоогоор 32 сая төгрөгийн өртгөөр бүтэх тухай мэдээлжээ.
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн