Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавьж өгчээ

Зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавьж өгчээ
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 20
Нийслэлийн Байгаль орчны газраас 2017 онд анх удаа ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг зохион байгуулж байсан бол энэ жил хоёр дахь удаагаа  тус ажлыг эхлүүлжээ. Байгаль хамгаалагчдын ажиглалтаар халиун буга, бор гөрөөсөөс эхлээд туруутан амьтад идэш тэжээлийн хомсдолд орж туйлдсан байгаа нь амьтдын цасан дээр үлдээсэн мөр, унасан үс болон зэрлэгшсэн нохойд бариулж байгаа зэргээс харагдсан байна.
Энэ удаагийн  биотехникийн арга хэмжээг зэрлэг амьтдын гүйдэл ихтэй Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Дээндийн амны хоёр цэгт 20 боодол өвс тэжээл тавих байдлаар зохион байгуулсан аж.
Уг ажилд ан амьтны мэргэжлийн байгууллага “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ, Гачуурт хэсгийн байгаль хамгаалагчид болон иргэд идэвхитэй оролцсон бөгөөд цаашид тус ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэх юм байна.    
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн