Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Оюу Толгойн ТУЗ гүний уурхайд шаардлагатай 75 сая долларын нэмэлт санхүүжилтийг баталлаа

Оюу Толгойн ТУЗ гүний уурхайд шаардлагатай 75 сая долларын нэмэлт санхүүжилтийг баталлаа
Нийтэлсэн 2021 оны 11 сарын 30
Оюу Толгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар Оюу толгойн гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталжээ. Ингэснээр гүнийн уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу 2022 оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл хэвийн үргэлжлэх боломжтой болсон талаар Оюу Толгойн хувьцаа эзэмшигч Туркойз Хилл ресурс компаниас мэдээллээ. 
Мөн тус компани Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто  группийн хооронд үргэлжилж буй яриа хэлэлцээ нааштай, ахиц дэвшил гарсантай холбогдуулан Оюу Толгойн ТУЗ-өөс гүнийн уурхайн шаардлагатай санхүүжилтийг баталлаа гэдгийг тодотгосон байна.
Гэсэн хэдий ч гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага хэвээр байгааг Туркойз Хилл ресурс компани мэдэгдэлдээ дурджээ
Эх сурвалж: TRQ
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн