Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Японы талаас Чингис хааны зургийг зүй бус ашигласандаа уучлалт гуйжээ

Японы талаас Чингис хааны зургийг зүй бус ашигласандаа уучлалт гуйжээ
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 25
Японы  хүүхдийн зурагт номонд Чингис хааны хөргийг, доромжилсон өнгө аястай зураг нийтлэгдэж, олон Монголчуудын бухимдлыг төрүүлсэн билээ.  Зурагт Чингис хааны духны хэсэгт эр бэлэг эрхтэн дүрсэлсэн байв.
Энэ асуудлаар Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам албан ёсны эсэргүүцэл илэрхийлж,  Япон улсыг Гадаад хэргийн яаманд мэдэгдэл хүргүүлсэн юм.  Мэдэгдлийн агуулгаас дурдвал “Хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхээр ажиллаж буй энэ үед Монгол Улсын түүх, соёлыг үл хүндэтгэсэн ёс суртахуунгүй нийтлэгджээ.  Тус зураг дан ганц Монголчуудыг доромжлоод зогсохгүй, бага насны хүүхдүүдэд садар самуун сурталчлахыг хориглон Япон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна.  Иймд Японы Гадаад хэргийн яамд эсэргүүцлээ илэрхийлэхийн сацуу,  асуудлыг шийдвэрлэх зохих арга хэмжээг авахыг хүсэж байна” хэмээжээ.
Мэдэгдэл хүргэсэн даруй Японы талаас уучлалт гуйсан бөгөөд “Корокоро” сэтгүүлийн эрхлэн гаргагч Япон улсад суугаа Элчин сайд Д. Батжаргалд бараалхаж уучлалт гуйсан тухай мэдээлэв. Гэхдээ олон Монголчууд дан ганц уучлалт гуйгаад зогсохгүй, Монгол бахархал болсон өвүүддээ дархлаа тогтоохыг хүсчээ.
Хэрвээ өөр улсын удирдагчийг доромжилсон бол...
Гадаад орны түүх соёлыг доромжилсон, шоглосон асуудлыг улс  бүрт янз бүрээр шийдвэрлэдэг.  Хамгийн түгээмэл нь мөнгөн торгууль бөгөөд зарим улсад 1-5 хүртэлх жилийн хорих ял оноодог байна.  Энгийн жишээ гэвэл Грек улсын эрүүгийн хуулийн 155 ,188 дугаар заалтад, “Грек улсын төрийн далбаа, дуулал, түүхэн өвийг  сүйтгэх, ёс бусаар ашиглавал 2 хүртэлх жилийн хорих ял онооно. Мөн Грек улсын иргэн ямарваа гаднын улсын өвд тус байдлаар хандсан тохиолдолд  мөнгөн торгууль төлөх ба 6 сар хүртэлх хорих ялаар шийтгэнэ” хэмээн тодорхой заасан байдаг аж.
Испани улсын эрүүгийн хуульд Хааны гэр бүлийнхний хэн нэгний тухай сөрөг мэдээлэл тараасан тохиолдолд  хэргийн шинжээс шалтгаалж, 3-6 жилийн хорих ял шийтгэдэг аж.  Харин олон улсын төвшинд бид Чингис хаанаа доромжлуулсан хэмээн НҮБ-ын Соёлын зөвлөлд ч хандах боломжтой байдаг аж.
Мөн Чингис хааны зургийг доромжилсон нэг этгээдэд БНХАУ-ын Засгийн газраас нэг жилийн хорих ял өгч байсан тохиолдол ч байдаг гэнэ. Хэрэв Франц улсад хэн нэгэн иргэн, төрийн далбаа, үндэсний үнэт зүйлийг олон нийтийн газар болон мэдээллийн хэрэгслээр доромжилсон тохиолдолд 7500 еврогоор торгох буюу, 6 сар хүртэлх хугацаанд хорих ял шийтгэнэ.
Гэх мэтээр улс орнууд үндэсний бахархлаа олон улсын төвшинд хамгаалж авч үлдэх олон аргыг хэрэглэдэг аж.
 Эх сурвалж: Japantoday, euronews.com
 
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн