Open iToim app
Боловсрол | 5 мин уншина

Шинэхэн инженерүүд 100 хувь ажлын байртай болжээ

Шинэхэн инженерүүд 100 хувь ажлын байртай болжээ
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 5
Эх орондоо чадварлаг инженер, технологийн боловсон хүчин бэлтгэхийн тулд одоогоос дөрвөн жилийн өмнө Шинэ Монгол Коосэн сургууль таван жилийн цогц хөтөлбөртэй, Коосэн боловсролын системийг нэвтрүүлсэн байдаг. Энэ жил Шинэ Монгол Коосэн сургууль тав дахь удаагийн элсэгчдээ угтан авч, анхны төгсөгчдөө үдэх торгон үе ирээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тус сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн анхны хонх жингэнэх баярт мөчөөс хуваалцлаа.   
Шинэ Монгол Коосэн сургууль нь дөрвөн жилийн өмнө цөөхөн хэдэн оюутан, багшийн хамт сургалтын үйл ажиллагаа эхлүүлж байсан бол өдгөө 400 гаруй суралцагч, 60 гаруй багш, ажиллах хүчинтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Эднийх Монголдоо ихийг бүтээх чадварлаг инженер, технологийн боловсон хүчин бэлтгэхийн тулд оюутнуудынхаа бодит ур чадварт түлхүү анхаардаг юм байна. Тиймээс сургуулийнхаа төгсөх дамжааны оюутнуудыг Япон, Монголын томоохон технологийн компаниудад дадлагажуулжээ. Дийлэнх оюутнууд нь дадлагажих хугацаандаа технологийн томоохон компаниудаас ажлын санал авсан байна.
undefined

Тэднийг Монголынхоо ирээдүйн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулахыг тэсэн ядан хүлээж байгаа

undefined
Тус сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн баярын өдөр Шинэ Монгол бүрэн дунд сургуулийг үүсгэн байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан Багана нэгийн холбооны нарийн бичгийн дарга хатагтай Нагасэ Ёоко ирсэн байлаа. Тэрээр “Шинэ Монгол ахлах сургуулийг анх байгуулснаас хойш 18 жил өнгөрч байна. Сэтгэл маш их хөдөлж байна. Шинэ Монгол Коосэн сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Шинэ инженерүүд бэлтгэгдэж эхэлж байна. Тэд Монголынхоо ирээдүйн хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж байгааг харахыг маш их хүсэж байгаа” гэв.
 

100 хувь ажлын байртай оюутан төгсгөх зорилт биелж байна

undefined
Харин Шинэ Монгол Коосэн сургуулийг таван жилийн цогц хөтөлбөртэй, Коосэн боловсролын системийг нэвтрүүлж эхлэх үеэс багшилж ирсэн цөөхөн хэдэн багшийн нэг Барилга, дэд бүтцийн танхимын эрхлэгч Б.Наранбаатар багштай уулзахад “Анх цөөн хэдэн оюутантай хичээлийн шинэ жилээ эхэлж байсан. Энэ жил тав дахь хичээлийн шинэ жилээ угтаж байна. Одоогийн байдлаар 400 гаруй оюутантай болсон байна. Энэ жил манай сургууль анхны элсэгчдээ төгсгөнө.  Тийм учраас маш их хүлээлт байгаа. Дөрөвдүгээр курс төгссөн оюутнуудаа япон, монголын томоохон компаниудад дадлагажуулсан. Тухайн компаниуд манай сургуулийн оюутнуудыг зуны хугацаанд үргэлжлүүлэн ажлуулж, цалинжуулсан байсан. Энэ нь манай сургуулийн оюутнуудыг үнэлж байгаа хэрэг гэж ойлгож байгаа. Бидний заасан зүйл ажил дээр гараад шууд хэрэг болж байгаагийн илэрхийлэл юм. Манай сургуулийн оюутнуудад ажлыг эхнээс зааж өгөхөөс илүү шууд ажил даалгаж өгөх боломжтой хэмээн үнэлж, томоохон компаниуд ажилд авах хүсэлтээ илэрхийлсээр байгаа. Манай сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн 100 хувь ажлын байртай боловсон хүчин бэлтгэхийг зорьсон. Энэ жилийн дадлагыг харахад бидний зорьж буй зорилт биелэлээ олж буй нь харагдаж байсан” хэмээн оюутнуудаараа бахархан ярьж байлаа.

Шинэ Монгол Коосэн сургуулийн анхны төгсөгч

undefined
Шинэ Монгол Коосэн сургуулийн бахархал болсон анхны төгсөгч болох Барилга, дэд бүтцийн тавдугаар дамжааны оюутан Д.Маралмаагийн сэтгэгдлийг сонсоход “Шинэ Монгол Коосэн сургуульд анх шалгалт өгөөд орж ирэхэд бүх зүйл өөр байсан. Миний амьдрал шинээр эхэлсэн гэж хэлж болно. Тухайн үед цөөхөн багш, суралцагчтай байсан болохоор ойр дотно гэр бүл болж эхэлсэн.  Тэр цагаас хойш манай сургуулийн хүүхдүүд болон багш нар маш олуулаа болсныг харахад сайхан байна. Өнөөдрийг хүртэл маш их зүйлийг сурч авсан. Анх орж ирэхэд бүх зүйл 0-ээс эхэлж байсан. Одоо манай сургууль өргөжиж, суралцагчиддаа бодит чадварыг эзэмшүүлж чадаж байгаа. Ер нь бүх зүйл илүү чанаржсан гэж бодож байна” гэсэн юм.

Анхны төгсөгчид 100 хувь ажлын байртай болжээ

undefined
Шинэ Монгол Коосэн сургууль Коосэн боловсролын системийг нэвтрүүлснээс хойш дөрвөн жилийн хугацааг өнгөрүүлж, тав дахь жилийн элсэлтээ авч, анхны төгсөлтөө хийх гэж буйг дээр дурдсан. Үүнтэй холбоотойгоор тус  технологийн коллежийн захирал Ш.Буянжаргал ингэж ярилаа. Тэрээр “Энэ жил манай сургууль тав дахь элсэлтээ авч, бүх курс дүүрч байгаагаар ихээхэн онцлог жил болж байна. Мөн энэ хичээлийн жил анхны төгсөлтөө хийх гэж байгаа. Төгсөгчиддөө зөвхөн диплом өгөөд гаргах биш, чадвартай боловсон хүчин болгож, ажлын байраар хангахаас гадна судалгааны ажилд үргэлжлүүлэн суралцах нөхцөлийг сургуулийн зүгээс бүрдүүлж байгаа.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд оюутнуудын дунд технологитой танилцах аялал япон улсад зохион байгуулж, 80 орчим оюутан хамрагдсан. Үүнээс гадна 30 гаруй багш Японы технологийн коллеж дээр очиж, сарын хугацаанд дадлагажаад ирсэн. Мөн анхны элсэгчид буюу тавдугаар курсийн оюутнууд маань зуны хугацаанд дотоодын томоохон технологийн компаниудад үйлдвэрлэлийн дадлага хийснээс гадна Японы технологийн компаниудад очиж, сар орчим хугацаанд дадлага хийгээд ирсэн байгаа. Зөвхөн энэ зун гэхэд Японд 29 оюутан дадлагажсан. Эдгээр оюутнууд маань орчуулагчгүйгээр тухайн компанидаа бие даан дадлага хийгээд ирсэн юм.
Японы томоохон үйлдвэрлэгч компаниуд манай төгсөгчдийг сонирхож байгаа. Бид чадварлаг төгсөгчдийг 100 хувь ажлын байраар хангахыг зорьж байна. Мөн үргэлжлүүлээд судалгааны ажил хийх сонирхолтой оюутнууддаа  судалгааны ажил хийх боломжоор хангаж байгаа. Эдгээр хөтөлбөрийг Японы их, дээд сургуулиудтай хамтраад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Коосэн боловсролын систем Монголд нэвтэрч эхлээд таван жил болж байна. Энэ хугацаанд БСШУСЯ, Жайка олон улсын байгууллага, Японы үндэсний технологийн хүрээлэн, Японы коосэн технологийн коллеж зэрэг бидний үйл ажиллагааг дэмждэг маш олон байгууллагын туслалцаа дэмжлэгтэйгээр сургууль маань тав дахь жилийнхээ нээлтийн үйл ажиллагааг угтаж байна. Тиймээс хамтарч ажилладаг бүх хүмүүст талархлаа илэрхийлмээр байна.
Бид 0 байсан зүйлийг 1 болгох гэж байгаа юм. Сургууль бол диплом өгөөд гаргадаг байгууллага байх ёсгүй. Харин сургууль оюутнуудаа төгсгөөд маргааш нь хаана ч, хэнтэй ч ажиллаж, амьдраад явах итгэл үнэмшлийг олгох ёстой. Мөн тухайн оюутан төгсөхөөс өмнө ажлын байр, ирээдүй нь тодорхой болсон байх ёстой. Бид үүнийг баримталж байгаа. Манай эхний төгсөгчид япон болон дотоодын томоохон технологийн компаниудад ажиллах, Японы их, дээд сургуульд дэвшин суралцах нөхцөл боломж нь нээлттэй болсон” гэж ярьсан.
undefined
Мөн энэ үеэр Шинэ Монгол Коосэн сургуульд оюутнуудаа бие даасан судалгааны ажил хийлгэж байгаа Хачинохэ коосэн технологийн коллежийн барилгын инженерийн тэнхмийн профессор багш Ёшида Масааки ирсэн байсан юм. Тэрээр “Энэ удаагийн судалгааны ажилд оюутан өөрөө сэдвээ сонгож байгаагаараа онцлог. Японд оюутнууд байгаа зүйлийнхээ хэмжээнд сэтгэх хандлагатай байдаг. Харин Монголд ирсэн манай оюутнуудын хувьд ямар нэг зүйлд баригдалгүйгээр сэдвээ чөлөөтэй сонгож, судалгаа хийж байна. Манай оюутнуудаас Монголд орчны судалгаа хийж байгаа оюутан байгаа. Монголд орчин тойрны хүндрэл маш их байгаа болохоор судлах зүйл маш их байна. Гүнзгийрүүлж судалж чадахгүй ч бодох чадварыг нь хөгжүүлэхийг зорьж байна. Цаашид үргэлжлүүлэн Шинэ Монгол Коосэн сургуультай хамтарч ажиллах бодолтой байгаа” гэдгээ илэрхийлсэн.
undefined
Харин Япон улсаас ирж, манай улсад бие даасан судалгаа хийж байгаа Хачинохэ технологийн коллежийн 2-р курсийн оюутан Оояа Момока “Хоёр дахь удаагаа судалгааны ажил хийж байна. Энэ жил Монголд ажиллаж байгаа учраас Монголтой холбоотой судалгааны ажил хийж байгаа. Тухайлбал, Монголын явган хүний зам маш их эвдрэл гэмтэлтэй юм байна. Үүнийг өөрийн хоттойгоо харьцуулж, яаж сайжруулах талаар бодож байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зам хийх шаардлагатай гэж харж байна. Ер нь Монголд барилгачин хүнийг доогуур үздэг юм шиг ажиглагдсан. Харин Японд барилгачин болохын тулд улсын шалгалт өгдөг байх жишээний чухалд тооцогддог. Мөн Японд барилгачин хүн өөрийн чадах зүйлдээ бахархалтай байдаг. Монгол барилгачдийг ийм бахархалтай байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн