Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуучлалын яамны дэд сайдаар Г.Түвдэндорж, Эдийн засаг хөгжлийн яам дэд сайдаар С.Наранцогт нарыг томилжээ. Г.Түвдэндорж нь МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд дарга, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан бол С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж хэд хэдэн томилгоон дээр санал нэгдсэн бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталгаажууллаа.