Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга ГБХЗХГ-ын мэргэжилтнээ зоджээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга ГБХЗХГ-ын мэргэжилтнээ зоджээ
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 18
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын мэргэжилтнээ зоджээ.
Тодруулбал, хамгаалалтын хувцасгүй, нас нь 8 хүрээгүй гэх шалтгаантай 5-6 хүүхдийг уралдаанд оролцуулахгүй авч үлдсэний улмаас тус сумын Засаг дарга уурлаж ийм үйлдэл гаргасан байна. 
Үндэсний их баяр наадмын хуульд заасны дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уралдаанч хүүхдийн стандартын хувцас хэрэглэл болон 8 наснаас дээш хүүхэд хурдан морины уралдаанд оролцож байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг. Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд зохион байгуулсан хурдан морины уралдаанд тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсээс 8 нас хүрээгүй болон стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлгүй хүүхдүүдийг уралдуулахгүй гэсэн шаардлагын улмаас тус сумын засаг дарга нь шаардлага тавьж ажилласан мэргэжилтнийг зодож, танхайрсан үйлдэл гаргасан аж.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн