Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Өмгөөлөгчдийн холбооны их хурал болно

Өмгөөлөгчдийн холбооны их хурал болно
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 23
“Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал зохион байгуулах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/170 дугаар тушаалаар Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг 2020 оны 10 дугаар сарын 03 -ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Тус Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ:
1.Өмгөөлөгчдийн Холбооны дүрмийг батлах;
2.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нэгдсэн шаардлагыг тогтоох;
3. Өмгөөлөгчдийн Ёс зүйн дүрмийг батлах;
4.Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл болон Мэргэжлийн хариуцлагын хорооны өмгөөлөгч гишүүнийг сонгох;
5.Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийг сонгох, түүний цалингийн хэмжээг тогтоох;
6.Өмгөөлөгчдийн Холбооны гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг тогтоох;
7.Өмгөөлөгчдийн Холбооны шагналыг бий болгох, түүнийг олгох журмыг батлах;
8.Өмгөөлөгчдийн Холбооны Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг батлах.
ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн