Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Өнөөдөр, маргаашийн амралтын өдрүүдэд танд санал болгох үзвэр, үйлчилгээ

www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 26
 Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласан зарласан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Түүнчлэн, маргааш өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо. Монголчууд эл өдрийг “Монгол Бахархлын өдөр” болгон тэмдэглэн, бүх нийтийн амралтын өдөр болгож хуульчилсан.  Бүх нийтээр амрах хоёр өдрийн амралтад зориулан таны цаг завыг хэмнэж үзвэр үйлчилгээний мэдээллийг хүргэж байна.
1. Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг
undefined
Жүжигт Модуныг түүний аав Түмэн Шаньюй хувийн эрх ашгийг үл ойшоосон шалтгаар харь гүрэн Кушанд барьцааны хүн болгон явуулснаар эхэлнэ. Үзвэрийн тухайд:
  • Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр
  • Хэзээ: 2019.11.27
  • Тоглолтын төрөл: Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа: 120 минут, 19:00 цаг
  • Насны ангилал: 14+
  • Тасалбарын үнэ: 10.000, 15.000, 20.000, 25.000
2. УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ С.Мөнгөнцэцэг “Есөн-Эрдэнийн эх орон” концерт
undefined
Тоглолтод МУАЖ А.Долгор, МУГЖ М.Болд, МУСТА Ц.Түмэнжаргал, МУГЖ, төгөлдөр хуурч Б.Солонго, МУСТА Б.Жавхлантөгс, МУСТА, Морин хуурч Н.Жигжиддорж, МУ-ын Морин Хуурын Чуулга, МУСТА, удирдаач Д.Түвшинсайхан нар оролцоно. 
  • Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ: 2019.11.27
  • Тоглолтын төрөл: Концерт
  • Үргэлжлэх хугацаа: 120 минут, 17:00 цаг
  • Насны ангилал: 6+
  • Тасалбарын үнэ: 30.000, 50.000, 80.000
3. Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин
Уг жүжиг нь 5 хатдын бага насны дүрүүд нэг дор гарах ба муу санаат хар хүчний өөрийн болгох гэсэн шидэт гэрэлт судрыг Мандухай охин олно.
  • Хаана: Монголын Хүүхдийн Ордон
  • Хэзээ: 2019.11.26-27
  • Зохион байгуулагч: Найруулагч Н.Ариунболд
  • Тоглолтын төрөл: Хүүхдийн жүжиг
  • Үргэлжлэх хугацаа: 70 минут, 14:00, 17:00 цаг
  • Насны ангилал: 4+
  • Тасалбарын үнэ: 7500, 15.000
4. МАУГЛИ циркчилсэн хүүхдийн тоглол
undefined
Хүүхэд багачуудыг байлдан дагуулж буй "Мауглитай танилцсан нь" циркчилсэн хүүхдийн тоглолт Улаанбаатар чуулгын тайзнаа өдөр бүр 15:00, 19:00 цагуудаас тоглогдож байна.
  • Хаана: Улаанбаатар Чуулга
  • Хэзээ: 2019.11.26-12.01
  • Зохион байгуулагч: Улаанбаатар Чуулга
  • Тоглолтын төрөл: Цирк шоу
  • Үргэлжлэх хугацаа: 60 минут, 15:00, 19:00 цаг
  • Насны ангилал: 3+
  • Тасалбарын үнэ: 15.000
 5. ЖАРГАЛТАЙ байх нь чухал
 Жаргалтай байх нь чухал инээдмийн энтертайнмент шоу тоглолт.
  • Хаана: МҮЭСТО
  • Хэзээ: 2019.11.26-12.01
  • Зохион байгуулагч: Шинэ үе
  • Тоглолтын төрөл: Шоу
  • Үргэлжлэх хугацаа: 120 минут, 19:00 цаг
  • Насны ангилал: 6+
  • Тасалбарын үнэ: 16.000
 6. Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан 
undefined
Их эзэн Чингис хаан мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөр зориулсан чансаа өндөр улс аймгийн алдарт цолтой хүчит бөхийн 128 бөхийн барилдаан болно. 
  • Хаана: Буянт-Ухаа спортын ордон
  • Хэзээ: 2019.11.27
  • Зохион байгуулагч: Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БУСО
  • Тоглолтын төрөл: Бөхийн барилдаан
  • Үргэлжлэх хугацаа: 5 цаг 
  • Насны ангилал: 5+
  • Тасалбарын үнэ: 10.000 
iCinema КИНО ТЕАТР-т:
  •  Однажды UB-Улаанбаатарт НЭГ удаа
undefined
 Машин угаалгын газар ажилладаг Аадар гэх залуу Танхил хэмээх нэгэн охинтой хайр сэтгэлийн холбоотой билээ. Танхил бага балчир насандаа ээж ааваасаа өнчирч арга буюу нагац ах Данзан дээрээ өссөн. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Хэзээ: 2019.10.04-өнөөг хүртэл
Найруулагч: Б.Батбаатар /СТА/
Зохиолч: Д.Алтансүх
Тоглолтын төрөл: Адал явдалт, инээдэм
Үргэлжлэх хугацаа:  
Насны ангилал: 13+
Тасалбарын үнэ: Хүүхэд-5000, том хүн 8000, том хүн 3D-9000 төгрөг
Дүрүүдэд: Б.Баатархүү /СТА/, Р.Адъяа /СТА/, Э.Батхүү /СТА/, Н.Баясаа /СТА/, Г.Билгүүн, Б.Азжаргал, Д.Алтансүх
undefined
 ӨРГӨӨ, ТЭНГИС КИНО ТЕАТР-т: 
undefined
Бэлтгэсэн Х.Дэлгэрмаа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн