Open iToim app
Бүтээгч | 3 мин уншина

МИАТ компани 2019 онд шинээр хоёр онгоц түрээсэлж, 760 мянган зорчигч тээвэрлэнэ

МИАТ компани 2019 онд шинээр хоёр онгоц түрээсэлж, 760 мянган зорчигч тээвэрлэнэ
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 7
МИАТ ТӨХК-иас үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах “MIAT EXCURSION” аяллыг зохион байгууллаа. Цаашид “MIAT EXCURSION” аяллын хүрээнд хүүхэд, залуус тус компанийн үйл ажиллагаа болон нисэхийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлээ сонгоход мэдлэг, мэдээлэл авч болох юм байна.
МИАТ компани чанар хүртээмжээ сайжруулахын тулд жил бүр техник технологио сайжруулж, ажиллах хүчнээ цаг ямагт хөгжүүлдэг юм байна. Тухайлбал, 2017 онд зорчигч үйлчилгээний “Amadeus Altea” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн аж. 2018 онд Online Check-in буюу зорчигч өөрийгөө бүртгэх цахим бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлжээ.
МИАТ  компани 2019 онд В737-MAX8 түрээсийн хоёр онгоц хүлээж авна
Компанийн удирдлагууд сэтгүүлчдийн багийг хүлээн авч, “2018 онд Нислэгийн тийзийг онлайнаар худалддаг болгосон. Ачааны цахим бүртгэлийн системийг нэвтрүүлсэн. Гадаад бэлтгэдэг сургалтыг компанийн байрандаа бэлтгэх боломжтой болсон. Мөн энэ онд В737-MAX8 хоёр түрээсийн онгоцыг хүлээж авна. 2019 онд 760 мянган зорчигч тээвэрлэх төлөвлөгөө боловсруулсан. Үүнээс гадна Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд нүүж очих том ажил биднийг хүлээж байна” тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр хэлсэн юм.  
Үүний дараагаар шинэ нисгэгчдийг бэлтгэдэг AN-2, AN-24  тернажер буюу сургалтын онгоцны бүхээгт зочилсон юм. Тухайн тернажерт нислэг, нислэгийн аюулгүй байдалтай холбоотой сургалтуудыг явуулдаг юм байна.
undefined
undefined
“МИАТ” компани түүхэн замналын булантай боллоо
Мөн Нисэхийн музейгээр зочилсон. Тус музейд МИАТ компани түүхэн замналын булангаа байгуулж, өнөөдөр нээлтээ хийсэн юм. Түүхэн замналын буланд “МИАТ” компанийн байгуулагдсан торгон цаг мөчөөс эхлээд өнөөг хүртэлх түүх, техник технологийн дэвшлийг харуулж байсан. Тухайлбал, МИАТ компанийн хамгийн анхны агаарын хөлгөөс эхлээд одоо ашиглаж байгаа агаарын хөлөг он оноороо байлаа. Уг музейгээр хүүхэд, залуус, байгууллага хамт олон хүсэлтээ өгөөд аялж болох юм байна.
undefined
undefined
undefined
Боловсон хүчнээ дотооддоо бэлтгэж байна
МИАТ компани 2018 онд дэргэдээ сургалтын онгоцтой болсон юм. Тиймээс ажиллах хүчнээ гадаад өндөр зардлаар сургадаг байсан бол сургалтын онгоцтой болж, ажиллах хүчнээ өөрийн компанийн байранд олон улсын стандартын дагуу сургадаг болсон. Сургалтын онгоцны хэсэгт үйлчлэгчийн сургалт анхан болон давтан сургалтыг хийдэг аж. Тухайлбал, анхан шатны сургалтад нислэгийн аюулгүй байдал, үйлчилгээний ажилтны зан хандлага, аюултай ачаа тээвэрлэх болон онцгой байдлын үед ажиллах сургалтууд зохион байгуулдаг юм байна.
undefined
Үүний дараагаар МИАТ компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газраар зочилсон. Тус газар нь 2014 оноос гадаадын агаарын тээвэрлэгч компаниудын агаарын хөлгийн засвар үйлчилгээг хийж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 62 агаарын  хөлөгт  засвар үйлчилгээ хийсэн аж.
Энэ талаар МИАТ компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын Үйлдвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Чулуунжав  “Агаарын хөлгийн  засвар үйлчилгээний газар 1956 оноос агаарын тээврийн хүлгүүдэд засвар үйлчилгээ хийж байна. Нэг онгоцны хүнд техник үйлчилгээ 10-14 хоногт үргэлжилнэ. 250-500 мянган ам.долларын орлогыг компанидаа оруулдаг. Өнгөрсөн 2017 онд 25 онгоц засаад нийтдээ 5.2 сая долларын ашиг оруулж байсан бол энэ жил 12 агаарын хөлөг зассан. Гэхдээ агаарын хөлгийн засварлах тоо нь буурсан хэдий ч компанидаа оруулж байгаа орлогын хэмжээ 11  тэрбум төгрөгт хүрсэн. Азийн бүсэд монгол инженерийн ур чадвар чадамж гүйцэтгэл харьцангуй сайн байна  гэсэн үнэлгээтэй байдаг” гэв.
undefined
undefined
Олон улсын нислэгт авч явахыг хориглодог эд зүйлс
Хамгийн сүүлд нь бид “МИАТ” компанийн Зорчигч бүртгэлийн хэлтсээр орсон юм.  Зорчигч бүртгэлийн хэсэг гурван ээлжээр ажилладаг аж. Биднийг очиход орон нутаг, олон улсын нийлсэн долоон нислэг үйлдэж, 1120  зорчигчдод үйлчлээд байсан юм.
undefined
Энэ үеэр “МИАТ” компанийн Зорчигч бүртгэлийн хэлтсийн ээлжийн ахлах Я.Дуламсүрэн “Олон улсын бүртгэл хоёр цагийн өмнө эхэлдэг. Зорчигчдод хоёр цагийн өмнө бэлэн байх ёстойг сануулдаг. Тухайн нислэг үйлдэж байгаа улс орон гааль хилийн хориглосон зүйлүүд бий. Тухайлбал, БНСУ-руу гэхэд мах махан бүтээгдэхүүн ангийн үнэт эдлэл  зэргийг хорьдог. Сүүлийн үед ихэвчлэн БНСУ-руу мах хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр гар цүнхэндээ авч гарахыг оролддог. Бүгдийг хурааж авч байгаа. БНСУ-ын  гаалиас мах махан бүтээгдэхүүн авч орж байгаа хүмүүсийг 5000 воноор торгох хүртэл заавар ирсэн” гэлээ.
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн