Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

МУИС-ийн оюутнууд бусад сургуультай нэгтгэх Л.Энх-Амгалан сайдын шийдвэрийг эсэргүүцэв

МУИС-ийн оюутнууд бусад сургуультай нэгтгэх Л.Энх-Амгалан сайдын шийдвэрийг эсэргүүцэв
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 17
МУИС-ийн оюутнууд БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд шаардлага хүргүүлэхээр БШУЯ-ны гадна жагсаж байна. Учир нь, МУИС-ийг наймдугаар сард “Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль”, “Дорнод их сургууль”, “Ховд их сургууль”, “Төрийн өмчит Улаанбаатар их сургууль”-тай нэгтгэх шийдвэр гаргасныг эсэргүүцжээ. Тэд өөрсдийгөө хохирогчид гэж үзсэн бөгөөд нийт гурван асуудлыг шийдүүлнэ, шаардлагыг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өөрийн биеэр ирж автал хүлээнэ гэдгээ илэрхийллээ.
Тус шаардлагын нэгд, ЭЕШ-ын өндөр оноотой хүүхдүүд МУИС-д ордог тул 480 онооны босго давсан хүүхдүүдтэй нэгдэхгүй. Энэ нь МУИС-ийн нэр хүнд болоод оюутнуудын рейтингийг унагана. Хоёрт, 2016 онд Монгол Улсын Засгийн газраас МУИС-ийг Азийн шилдэг 100 сургуулийн нэг болгох стратегийн төлөвлөгөө гарсан. Боловсролын яам үүнийхээ үр дүнг тайлагна, бодлогоо танилцуул. Гуравт, МУИС түр орлон гүйцэтгэгч захирлуудтай урт хугацаанд явж байгаа нь урт хугацааны бодлогогүй байх үндэс болж байна. Энэ асуудлыг шийд гэх асуудлуудыг тус тус хөнджээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн