Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Хэнтий аймгийн Засаг даргаар Ц.Чогсомжавыг томилжээ

Хэнтий аймгийн Засаг даргаар Ц.Чогсомжавыг томилжээ
Нийтэлсэн 2021 оны 11 сарын 4
УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн 32 дахь Засаг дарга Ц.Идэрбат шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын тамгыг гардуулан өглөө. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдын “Засаг даргаар томилох тухай” 2021.11.03-ны өдрийн 171 дугаартай захирамжийг уншин танилцуулж, төрийн тамгыг хүлээлгэн өгч, ард иргэдийнхээ оролцоотойгоор санаачлан хэрэгжүүлсэн “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хичээл зүтгэлтэй, багаар ажиллахыг хүссэн байна. 
Шинэ Засаг даргаар томилогдож байгаа Ц.Чогсомжав нь 2018 оноос хойш Засаг дарга нарын орлогчоор ажилласан туршлагатай бөгөөд асуудлаа мэддэг албан хаагч гэж Ерөнхий сайд болон намынхан нь үнэлжээ. 
Төрсөн огноо: 1975 он
Төрсөн газар: Хэнтий аймаг Хэрлэн сум
Гэр бүлийн байдал: ам бүл 5
Төгссөн сургууль:
  • 1983-1993 онд Хэрлэн 1 дүгээр сургууль
  • 1993-1999 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг Нефть ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.
Мэргэжил:
  • Нефть ашиглалтын инженер
Ажилласан байдал:        
  • 1999-2007 онд Хэнтий аймгийн Стандартчилал хэмжилзүйн төвийн Улсын шалгагч
  • 2007-2008 оныг хүртэл Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч
  • 2008-2018 “Эмийн увдис” ХХК-ийн захирал
  • 2010-2014 аймгийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2016-2020 АИТХ-ын өргөдөл гомдлын байнгын хорооны дарга, тэргүүлэгч гишүүн.
  • 2018 оноос Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн