Улс төр | 1 мин уншина

С.Ганбаатар: МАН-тай нийлэх боломжгүй учраас МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байна

С.Ганбаатар: МАН-тай нийлэх боломжгүй учраас МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байна
Нийтэлсэн 2021 оны 4 сарын 29
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр МАХН-аас гарч байгаагаа мэдэгдэж, МАХН-ын Хэрэг эрхлэх газрын даргад өргөдлөө өглөө. 
МАН, МАХН 100 жилийнхээ босгон дээр нэгдэх шийдвэр гаргасан. Тиймээс МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хүн нэр дэвшүүлэхгүй бөгөөд МАН-аас нэр дэвшигчийг дэмжин ажиллах юм.
Харин энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрс эсэргүүцэж байсан бөгөөд тэрээр өнөөдөр МАХН-ын гишүүнчлэлээс гарч байгаагаа мэдэгдэж өргөдлөө өглөө. 
Тэрээр “Өнөөдөр дөрөвдүгээр сарын 29-ны өдөр. Өнөөдөр МАХН, МАН хоёр нэгдэж, нийлж байгаа хурлаа хийж байгаа өдөр. Өнөөдөр би МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Уламбаяртай уулзаж МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа мэдэгдэж байна. Эрх баригчтай тэмцэх хэцүү тэмцэлд хань болж байсан МАХН-ын гишүүд, журмын нөхөд намын удирдлагууддаа сайн сайхныг хүсч байна. МАН-тай би нийлэх боломжгүй учраас ийм шийдвэр гаргаж байна. УИХ дээр Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолойг гаргана. МАН-ын 62 суудлыг 63 болгох гэж Эрдэнэтчүүд надад саналаа өгөөгүй” гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн