Тун удахгүй бүтэн сарын туршид дэлхий нийтийн анхаарлын төвд орох Өмнөд Солонгосын Пёнчаны Өвлийн Олимптой холбоотой сонирхолтой баримтуудыг дэлгэвэл: -ПёнЧан хот Өмнөд Солонгос Улсын зүүн хэсгийн Ганвон мужид байрладаг.-Сөүл хотоос ПёнЧан хот руу авто машинаар 2 цаг 30 минут явж хүрдэг. Дөнгөж шинээр ашиглалтад орсон хурдан галт тэргээр зорчсон тохиолдолд энэ хугацааг хоёр дахин хэмнэх боломжтой.-ПёнЧан хот 1994 оны Лиллхаммерийн олимпоос хойш зуны болон өвлийн олимп зохиогдож буй хамгийн жижиг хот болж байна.-ПёнЧан хот өвлийн олимп зохиогдож буй Солонгос улсын анхны, Ази тивийн 2 дахь хот. Өмнө нь 1998 онд Япон Улсын Нагано хотод өвлийн олимп зохион байгуулагдаж байсан бол 1988 оны зуны олимп Сөүл хотод зохион байгуулагдаж байсан.