Аяллын мэдээллийг нэг дороос авах, жуулчны бааз, зочид буудлуудын захиалга өгөх, бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах боломжтой гар утасны "Feel Mongolia" аппликейшныг БОАЖЯ-аас гаргасан юм. Аппликейшнд 21 аймгийн мэдээлэл, заавал очих үзэсгэлэнт газар, газрын зураг, зочид буудал, амралтын газрын онлайн захиалга, дотоодын аяллын хөтөлбөр багтжээ. Ингээд "Feel Mongolia"-д онцолсон 21 аймгийн заавал үзэх байгалийн үзэсгэлэнт, дурсгалт газруудыг танилцуулж байна.