Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэлүүдийн хүсэлтийг хүлээн авч дууслаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 26-наас өмнө нам, эвслүүд СЕХ-д сонгуульд оролцохоо илрэхийлэх ёстой. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороонд нийт 15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна. Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг нягтлан шалгаад дөрөвдүгээр сарын 29-ний дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана. СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам эвслүүд:
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам/
Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/
Шинэ эвсэл /Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам/
Зөв хүн электорат/Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/
Ард Түмний Олонхийн Засаглал нам
Гэр хороолол хөгжлийн нам