Open iToim app
Таны сонорт | 5 мин уншина

С.Дөлгөөн: Гуашагаар нүүрнийхээ төгс хэлбэрийг бүтээж болдог

С.Дөлгөөн: Гуашагаар нүүрнийхээ төгс хэлбэрийг бүтээж болдог
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 15
Гоо сайхан, эрүүл мэндийн хамгийн аюулгүй, шалгарсан арга гэгддэг мэргэжлийн гуашаг Монголд төдийгүй дэлхийн олон орнуудад онолд суурилан түгээхээр ажиллаж буй мэргэжлийн ахлах зэрэгтэй, олон улсад багшлах эрхтэй багш, “Монголын мэргэжлийн гуаша” төвийг үүсгэн байгуулагч С. Дөлгөөнтэй ярилцлаа.
-Та мэргэжлийн гуашаг Монголд төдийгүй дэлхийд таниулахаар сүүлийн жилүүдэд тууштай ажиллаж иржээ. Хүмүүс ч гуашаг нэлээд мэддэг болсон байна. Энэ хугацаанд юунд төвлөрч ажиллав, цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-БНХАУ-ын мэргэжлийн гуашаны сургалтад хамрагдсанаас хойш Монголд, дараа нь дэлхийн олон оронд мэргэжлийн гуашаг таниулах, хөгжүүлэх гэж зүтгэн  олон ажлын ард гарчээ. Монголд гуаша хөгжих жамаараа л хөгжиж байна. Анхны шавь нараа бэлдэж байсан үетэй  харьцуулбал өдгөө гуаша салон, төв олон болсон. Эдгээр бүх төвийг миний шавь нар сэтгэл, мэдлэгээ шингээн байгуулж, ажиллуулж байгаад хувьдаа талархаж, бахархаж явдаг. Хамгийн үр дүнтэй, шинжлэх ухаанаар батлагдсан гуаша хийх арга барилыг эх орондоо дэлгэрүүлж байсан болохоор өөртөө итгэлтэй, үр дүн ч өндөр байсан. Нөгөөтэйгүүр монгол бүсгүйчүүд юмыг хурдан хүлээж авдаг тул өнөөдрийн хэмжээнд хүртлээ түгэн дэлгэрч байгаа болов уу.  
Энэ хугацаанд нүүр, биеийн анхан болон гүнзгий бүх шатны сургалтууд, багш бэлдэх, гуаша үйлчилгээг хийхэд голчлон анхаарч ажиллажээ. Өөрөөр хэлбэл албан ёсоор сургалт, аргазүй болон үйлчилгээ явуулахад илүү төвлөрч ажиллалаа. Цаашид гуаша үйлчилгээний стандартыг бий болгох, шавь нарынхаа мэдлэгийг байнга шинэчлэх, хөгжүүлэх, тэд хоорондоо уялдаа холбоотой ажиллах, ажлын байранд зуучлах, мөн гуаша сонирхогчдод онолд суурилсан зөв, цэгцтэй мэдлэг өгөх суурь хөрс бий болгох зорилгоор Монголын гуашачдын холбоог байгуулах ажлыг эхлүүлж, http://www.guashadulguun.com вебсайтыг нээж байгаа.  
undefined
-Өөрөөр хэлбэл, гуаша үйлчилгээ эрхэлдэг хүмүүс, мөн сонирхогчид ч нэгдэж болох тавцан бий болох нь ээ?
-Тийм ээ. Нэгдэхээс гадна үр дүнгээ хуваалцдаг, мэдлэг мэдээллээ солилцдог сонирхолтой арга хэмжээ, эвент, сургалтыг зохион байгуулна.
Олон оронд байдаг шавь нартаа зөвлөгөө авах, тэдэнд тулгарч буй асуудал, гарч байгаа үр дүнг тэмдэглэх,  монгол,  гадаад шавь нарт гарсан үр дүнгийн мэдээллийг судлах, харьцуулах, онолжуулах талаар судалгаа хийж байна.
Нөгөө талаас бид Монгол Улсад мөрдөгдөх гуаша стандартыг батлуулахаар төлөвлөсөн. Энэ ажил минь овоо ахицтай, эрдэм шинжилгээний хурлын протокол нь гарчихсан явж байгаа. Энэ нь нэгдсэн стандартын дагуу, мэргэжлийн гуаша үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгчид хохирохгүй, сургалтыг ч онолын дагуу, үр дүнтэй явуулахад тус болох байх гэж боддог.
-Монголд гуаша хийдэг, сургалт явуулдаг хүн, байгууллага олон бий. Тэгэхээр нэгдсэн нэг стандарттай болно гэсэн үг үү?
-Одоогоор Монголд болон гаднын цөөнгүй оронд ажиллаж, амьдарч байгаа гуашачдын  олонх нь манай төвийн сургалтаар сууриа тавьж байсан. Зарим нь энэ цэгээсээ цаашаа хөгжөөд өөр газар чадвараа дээшлүүлээд, гуашаг олонд таниулаад явж байна. Мэдээж, мөнгө олох хэрэгсэл гэдэг утгаараа бизнес болгосон нь ч харагддаг.  Үүнийг дагаад таагүй, саар тохиолдол гарч байсан удаатай. Тиймээс нэгдсэн стандарттай болж түүндээ нийцэх үйлчилгээ үзүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг.
undefined
-Гуаша хийхэд хэрэглэдэг тос, ялтас ч олон янз, хүмүүс аль нь сайн бэ гэж асуух нь их. Та энэ талаар юу гэж зөвлөх вэ?
-Чөлөөт зах зээлийн зарчим өөрөө  асар олон сонголтыг бидний өмнө бий болгож байдаг. Гэхдээ тэр олон бараа, үйлчилгээний дундаас бид өөрт тохирохыг, гол нь чанартай, аюулгүйг сонгох ёстой.
Гуаша сонирхогч төдий зарим хүмүүс гадаадад гарт тааралдсанаар, өнгө загварт тулгуурлан юугаар ч хамаагүй гуаша хийж болдог гэж ярих нь ч бий. Гэтэл дэлхийн улс орнууд гуашаг “Гуаша” массаж гэдгээр нь л хэрэглэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл дорнын ард түмний 5000 жилийн соёлын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Тэрнээс биш Африкийн танго овгийн гуаша, Польш, Оросын гуаша гэж байхгүй. Одоо зөвхөн шинжлэх ухаанаар  нотлогдож онол арга зүй дээр тулгуурлан хөгжиж байгаа гуаша гэж байна.
Мөн гуаша Монголд, дэлхийд түгэн дэлгэрэх тусам олон янзын материалаар хийсэн, олон төрлийн хэмжээтэй ялтас гарч ирсэн. Арга технологийг нь өөрийн дураар зохиогчид ч  олон байгаа. Тэр бүү хэл хоолны хэрэгслээр ч нүүрээ хусахыг уриалагчид байдаг гэж сонссон. Цөөрөмд туссан гэрэл хэдий тод гэрэлтсэн ч  ус хэвээрээ гэдэг шиг цаг зуурын ашиг хайгчид цөөнгүй байгаа байх. Гэхдээ аливаад  шинжлэх ухаанчаар хандаж, алхам тутамдаа суралцаж байж л улам хөгжих жамтай. Өнөөдөр миний багшийн онол, шинжлэх ухаанд  тулгуурлаж, зөв техникийг нь хэдийн бий болгосон гуашаг Монголд дэлгэрүүлж байгаадаа би сэтгэл хангалуун байдаг. Таны асууснаар, аль тос, аль ялтас сайн бэ гэдгийн тухайд стандартад нийцсэн аюулгүй, шаардлага хангаж байгааг сонгох хэрэгтэй.
undefined
Хамгийн энгийн жишээ хэлэхэд нүүрний арьс, биеийн арьснаас илүү нарийн арчилгаа шаарддаг шиг биеийн гуаша хийхэд тохиромжтой бүдүүн молекулын ширхэгтэй, хүйтэн чанарын коконатын тос нүүрний арьсанд тохирдоггүй.
Ийм ч учраас дэлхий нийтэд түгж байгаа чиг хандлагад нийцэхүйц, монгол хүний арьсанд тохирсон, байгалийн гаралтай, нефтийн тосны найрлагагүй,  гуаша тосыг гаргаж Монголын мэргэжлийн хяналтын лабораториор баталгаажуулж сургалт үйлчилгээндээ хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, үр дүнтэй,  чанартай, аюулгүй бүтээгдэхүүнийг хамгийн доод үнээр гуаша сонирхогч, хэрэглэгчиддээ хүргэж байна.
-Та сургалт зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд таньж мэдсэн зүйл тань юу байв?
-Хамгийн чухал зүйл бол гуашаг зөв, тогтмол хийснээр нүүрнийхээ төгс хэлбэр, төрхийг бүтээж, өөрийн арьсныхаа үүргийг сайжруулж, суурийг нь бат бөх болгодог. Энэ нь гуаша хийхгүй завсарласан ч арьс өөрийгөө хамгаалах чадвартай болсон байдаг.  Гуаша арьсны асуудал  гэмтлийг арилгахаас гадна  булчингийн зангирал, блок түгжээг гаргаж, мурийлт саажилтыг бүрэн арилгаж, нүүрний төрхийг зөв болгодог.  Өөрөөр хэлбэл нүүрнийхээ төгс хувилбарыг бүтээж болно гэсэн үг юм. Тухайлбал, зарим хүн нүүрээрээ хэт туранхай, эсвэл махлаг хүн байдаг шүү дээ. Гуашаг зөв, тогтмол хийвэл тэгш хэмтэй, зөв төрхтэй болдог.
Бас нэгэн зүйл гэвэл, гуаша иллэг гаднын оронд ажиллаж, амьдарч буй монголчууддаа ажлын байр бий болгож байгаа ба одоогоор 20 гаруй оронд гуаша салон ажиллаж байна. Ингэснээр Монгол хүн дэлхийн хэмжээнд ажиллаж, амьдрах  бас нэгэн үүд хаалга юм. Хамгийн сүүлд л гэхэд Англи, Австрали, Чех, Франц, Польш Улсад мэргэжлийн гуаша үйлчилгээ явуулах, өөртөө гуаша хийх сургалтыг явуулах эрхтэй мэргэжлийн багш нарыг бэлдлээ.
Ер нь хүн өөрөө л хүсвэл технологийн дэвшлийг ашиглаад дэлхийн хаанаас ч үр дүнтэй сургалт авч, цаг, эдийн засгаа хэмнэн, өөрт тохирсон зөвлөгөө мэдлэгийг авч,  эзэмшсэн мэдлэг, туршлагаа ашиглаад өөртөө болон өрөөлд туслах арвин боломжтой байгааг харж байна.
 
undefined
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн